Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 37:7 - Ариун Библи 2004

7 “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи ингэж хэлэгтүн. ”Үзэгтүн, та нарт туслахаар ирсэн Фараоны цэргүүд өөрсдийн нутаг Египет уруу буцах гэж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдахдаа «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи “Үзэгтүн, та нарт туслахаар гарч ирсэн Фараоны цэрэг Египет нутагтаа буцах гэж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 37:7
22 Referans Kwoze  

Тусламж ашиггүй байсан тул бидний нүд сүүмийв. Аварч чадахгүй үндэстнийг бид харуулдан харж байсан билээ.


“Олон амийг таслахаар тэд далан ухаж, бүслэх ханыг босгож байхад хүчирхэг нөхөр нь, Фараон их цэргийнхээ хамт түүнд дайтахад нь туслахгүй.


Гэсэн хэдий ч Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг “Бидний Бурхан ЭЗЭНээс бидний төлөө залбирна уу” гэж хэлүүлэн эш үзүүлэгч Иеремиа уруу явуулав.


“Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг дайтаж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч. ЭЗЭН бидэнд Өөрийн гайхамшигт үйлсийн дагуу хандаж магадгүй. Тэгээд дайсан биднээс ухарч магад” гэв.


Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний сонссон үгсийн тухайд гэвэл,


Тэр хэзээ ч дахин Израилийн гэрийн итгэл найдвар байхаа больж, тэдний Египет уруу эргэснийх нь гэм бурууг сануулах болно. Тэгэхэд тэд Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно»” гэв.


Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.


ЭЗЭНийг эсэргүүцдэг мэргэн ухаан, оюун ухаан, зөвлөгөө гэж ер байхгүй.


Харин одоо Нил мөрний уснаас уух гэж Египет уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ? Эсвэл Евфрат мөрний уснаас уух гэж Ассири уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ?


Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарах болно. Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд чи тэдний хамт өсөн дэвжихгүй гэв.


ЭЗЭНээс Иеремиад үг ирэхэд Зедекиа хаан түүн уруу Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү, тахилч Зефаниаг илгээн


Энэ хооронд Фараоны цэргүүд Египетээс гарчээ. Иерусалимыг бүслээд байсан халдеичууд тэдний талаарх мэдээг сонсоод, Иерусалимаас бүслэлтийг авав.


Тэгтэл ЭЗЭНий үг эш үзүүлэгч Иеремиад ирж,


Зовлон ба тэнүүчлэлийн өдрүүдэд Иерусалим урьдын өдрүүдэд байсан өөрийн бүх үнэт зүйлийг дурсан санагалзана. Ард түмэн өстний гарт унасан ч хэн ч түүнд туслаагүй. Өстнүүд түүнийг харж, эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.


Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл болон хугарсан гаруудыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно.


Египетийн голоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй.


Тусламж дэмжлэг нь ашиггүй хоосон Египет уруу хүртэл зөөж байна. Тийм учраас Би түүнийг “Юунд ч нэмэргүй Рахаб” гэж нэрлэсэн.


Харагтун, чи энэ хугарсан хулсан таяг болох Египетэд найдаж байна. Хэрэв хүн энэ таягийг түшвэл тэр нь алгыг нь шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite