Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 36:4 - Ариун Библи 2004

4 Дараа нь Иеремиа Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгсийг нь Иеремиагаар хэлүүлж бичив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Дараа нь Иеремиа, Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал бичиг дээр Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив.

Gade chapit la Kopi




Иеремиа 36:4
22 Referans Kwoze  

Миний авга ахын хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтанд гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр, мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв.


Тэгээд намайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдан, түүний дотор нэгэн хуйлмал ном байв.


Тэгээд Иеремиа ондоо хуйлмал номыг авч, түүнийг Нериагийн хүү гүүш Барухад өгсөнд тэрээр түүн дээр Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгсийг Иеремиагаар хэлүүлж бичсэн юм. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.


Харин Нериагийн хүү Барух биднийг халдеичуудын гарт өгөн, тэд биднийг алж, эсвэл Вавилон уруу цөлөхийн тулд таныг бидний эсрэг өдөөж байна гэж хэлэв.


Энэхүү захиаг бичиж буй Терт би та нарт Эзэн дотор мэнд хүргэе.


Тэгээд би дахин нүдээ өргөн үзвэл, нисэж буй хуйлмал номыг харав.


“Ондоо хуйлмал номыг дахин авч, Иудагийн хаан Иехоиакимын шатаасан эхний хуйлмал номон дээр байсан урьдын бүх үгсийг түүн дээр бич.


Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух ба эш үзүүлэгч Иеремиаг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.


Иехудиг гурав, дөрвөн багана унштал, хаан түүнийг гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь галд хуйлмал номыг шатаж дуустал хоовон дахь гал уруу шидэв.


Дараа нь хаан хуйлмал номыг авахуулахаар Иехудиг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас түүнийг гаргаж авав. Иехуди түүнийг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэдэд уншиж өгөв.


ЭЗЭН надад айлдсан нь —Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээр “Олзонд түргэн, золиосонд хурдан” гэж бичигтүн.


«Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан Өөрийн бүх үгсийг, бүх үндэстнүүдийн эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна.


“Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. «Миний чамд айлдсан бүх үгсийг номд бич.


Тиймээс чи явж, надаар хэлүүлж бичсэн хуйлмал бичиг дээрээс ЭЗЭНий үгсийг ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр уншиж өг. Мөн чи тэднийг өөрсдийн хотуудаас ирдэг бүх Иудад унших ёстой.


Тэгээд бүх түшмэд Кушийн гуч, Шеламиагийн ач, Нетаниагийн хүү Иехудиг Барух уруу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмал номоо гартаа аваад, ир” гэж хэлүүлэв.


Тэгтэл, хуйлмал ном болон Барухын Иеремиагаар хэлүүлж бичсэн үгсийг шатаасны дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж,


Иудагийн хаан Зедекиатай хамт, түүний хаанчлалын дөрөв дэх жилд Вавилон уруу явах үедээ Махсеиагийн ач, Нериагийн хүү Сераиад эш үзүүлэгч Иеремиагийн тушаасан үг энэ юм. (Сераиа нь хангамжийн ахмад байв)


Иймээс Иеремиа нэг хуйлмал номон дээр Вавилон дээр ирэх бүх гай гамшгийг буюу Вавилоны талаар бичигдсэн эдгээр бүх үгсийг бичив.


Вавилоны хаан Белшазарын нэг дэх жилд Даниел хэвтэж байхдаа орондоо зүүд зүүдэлж, оюун ухаан дотроо үзэгдэл харав. Тэрээр зүүдээ бичиж үлдээн, доорх зүйлсийг ярив.


Одоо очиж, үүнийг ирэх өдрүүдэд үүрдийн гэрчлэл болгохын тулд тэдний өмнө самбар дээр тэмдэглэж, номонд бич.


Swiv nou:

Piblisite


Piblisite