Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 34:2 - Ариун Библи 2004

2 “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Явж, Иудагийн хаан Зедекиатай ярьж, түүнд ”ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгч байгаа бөгөөд тэрээр түүнийг галаар шатаана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. Явж, Иудагийн хаан Зедекиатай ярьж, түүнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгч байгаа бөгөөд тэр үүнийг галаар шатаана.

Gade chapit la Kopi




Иеремиа 34:2
14 Referans Kwoze  

Учир нь Би сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Өөрийн нүүрийг энэ хотыг эсэргүүцэхээр чиглүүлэв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэрээр түүнийг галдан шатаана» хэмээв”


Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хот уруу буцааж авчирна. Тэд түүний эсрэг тулалдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй зэлүүд газар болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэжээ.


Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжин, —Чи яагаад эш үзүүлэн, “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна.


Халдеичууд мөн хааны ордон болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.


Тэд мөн чиний бүх эхнэрүүд, чиний хөвгүүдийг халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи өөрөө тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдаж, энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ.


«Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, чиний гарт буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно.


Түүний хаанчлалын ес дэх жилийн аравдугаар сарын арванд Вавилоны хаан Небухаднезар өөрөө болон бүх цэргийнхээ хамт Иерусалимын эсрэг ирж, хотын харалдаа хуарагнан эргэн тойронд нь бүслэлтийн хэрэм босгожээ.


“Тэднийг Вавилонд аваачих бөгөөд Би тэдний дээр ирэх өдөр хүртэл тэд тэнд байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Дараа нь Би тэднийг буцаан авчирч, тэднийг энэ газарт сэргээнэ” гэж хэлэв.


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх барилгуудыг шатаажээ. Хамгийн том өргөөг ч хүртэл тэр галдан шатаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite