Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 31:2 - Ариун Библи 2004

2 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Илднээс амьд үлдсэн хүмүүс цөлд нигүүлслийг олсон, амралтаа хайхаар явсан Израиль юм”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Илднээс амьд үлдсэн хүмүүс нь Цөлд нигүүлслийг олсон, амралтаа хайхаар явсан Израиль юм”

Gade chapit la Kopi




Иеремиа 31:2
32 Referans Kwoze  

Тиймээс Би уурандаа Үнэхээр тэд Миний амралт уруу орохгүй хэмээж андгайлсан”.


Ийнхүү гурван хоногийн аянаар тэд ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд тэдэнд амрах газрыг олохоор тэдний урд талд гурван өдрийн туршид ЭЗЭНий гэрээний авдар явав.


Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.


Тэр замд чинь та нарт буудаллах газрыг хайхын тулд, явах ёстой замыг чинь та нарт заахын тулд шөнөөр гал дотор, өдрөөр үүлэн дотор өмнө чинь явдаг.


Явж, Иерусалимын чихэнд тунхаглахдаа “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын талаар Би та нарын залуугийн зориулалт, сүй тавьсны чинь хайр, тариа тариагүй газар нутгаар цөлд Намайг дагаж байсныг чинь санаж байна.


Харин Тэр Өөрийнхөө хүмүүсийг хонь шиг хөтлөн гаргаж, Тэднийг цөлд хонин сүрэг мэт удирдсан.


Та нар амралт болон ЭЗЭН Бурханы чинь та нарт өгч буй өвд хүрэх арай болоогүй байна.


Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан “манна”-гаар цөлд чамайг хооллож байсан билээ.


Бурхан ЭЗЭН чинь чиний хийсэн бүхэнд чамайг ивээж байсан. Энэ их цөлөөр туулахыг чинь мэдээд өнгөрсөн дөчин жилийн турш ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байснаар чи юугаар ч дутаагүй» гэж хэл” хэмээсэн.


Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарын төлөө үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно.


Тийнхүү ЭЗЭН айлдан —Чиний үгээр Би тэднийг уучиллаа.


Тэр —Миний оршихуй чамтай хамт явж, Би чамд амралтыг өгнө гэв.


Тэгэхэд Фараон бүх ард түмэндээ —Шинээр төрсөн хүү бүрийг та нар Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаав.


Та нар еврей эмэгтэйчүүдийг эх барих үедээ төрөх сандал дээр тэднийг ажиглаж байгаад хэрэв хүү төрвөл үхүүлж, харин охин төрвөл амьд үлдээ гэв.


Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд, хүүхдүүдээс гадна, зургаан зуун мянга орчим явган цэрэг эр байсан.


Тэд Мосе, Аарон нарт —Та нар Фараон болон түүний зарц нарын нүдэнд биднийг жигшүүрт зүйл болгон, биднийг алуулах гэж тэдний гарт сэлэм өгч байгаа тул ЭЗЭН та нарыг хараад шүүх болтугай! гэж хэлэв.


Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв.


ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарт амралтыг өгч байгаа бөгөөд энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана.


Би тэднийг хүний оосроор, хайрын уяагаар дагуулсан. Би тэдний хувьд эрүүнээс нь буулгыг өргөн хаядаг нэгэнтэй адил болсон. Би тонгойж, тэднийг хооллосон.


Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирч, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно.


Swiv nou:

Piblisite


Piblisite