Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 31:15 - Ариун Библи 2004

15 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд байсангүй учир тэрээр тайтгарлыг авахгүй байна”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд нь үгүй болсон тул Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв.”

Gade chapit la Kopi




Иеремиа 31:15
18 Referans Kwoze  

Харуулын ахмад Небузарадан түүнийг Рамагаас суллаж, түүнийг Вавилон уруу цөлөгдөж байсан Иерусалим болон Иудагийн бүх цөлөгдөгсдийн дунд гинжээр гинжилсэн үед ЭЗЭНээс Иеремиад үг ирсэн юм.


Зовлон зүдгүүрийнхээ өдөр би Эзэнийг хайсан. Шөнөөр ч гар минь ядрахгүйгээр сунгагдсан байдаг. Сэтгэл минь ч тайвшрахаас татгалздаг.


Рахел нас барж, түүнийг Ефрат (Бетлехем) орох зам дээр оршуулав.


Миний майхан сүйтгэгдсэн бөгөөд миний бүх оосрууд тасрав. Миний хөвгүүд надаас явж, хэн ч үлдсэнгүй. Майхныг минь дэлгэж, хөшигнүүдийг минь тогтоох хэн ч байхгүй.


Ийм учраас би “Харцаа надаас холдуул. Би гашуудан уйлъя. Миний ард түмний охины сүйрлээс болж намайг тайвшруулах гэж бүү оролд” гэв.


Тэд —Таны зарц бид бол Канаан нутгийн нэг эцгийн хүүхдүүд бөгөөд ах дүү арван хоёулаа. Хамгийн отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв.


Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж, —Би хүүгийнхээ төлөө гашуудсаар, өөр ертөнцөд одсон хүүгийнхээ араас хүрч очъё гэв. Тэгээд эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ.


Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй. Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм.


Иаков эцэг нь тэдэнд хандаж —Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь миний эсрэг хэрэг байна гэв.


Тэр үүнийг миний урд дэлгэхэд энэ нь ар өвөртөө бичигдсэн байсан бөгөөд түүн дээр гашуудал, уйлаан, зовлонгууд бичигдсэн байв.


Тэгээд тэр өнгөрсөн бөгөөд харагтун тэр алга болсон. Би түүнийг хайсан боловч тэр олдоогүй.


Тэгвэл яагаад Та миний нүглийг өршөөхгүй, гэм бурууг минь зайлуулдаггүй вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй гэв.


Дараа нь Рамад буцдаг байжээ. Учир нь түүний гэр тэнд байв. Тэнд Израилийг тэр шүүв. Тэр тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгов.


Гибеон, Рама ба Беерот,


Енох Бурхантай хамт явж байсан ба Бурхан түүнийг авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй.


Тэр эмэгтэй Ефраимын уулархаг нутаг дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор суудаг байв. Израилийн хөвгүүд маргаанаа таслуулж, шүүгдэхийн тулд түүн дээр ирдэг байлаа.


Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв. Рама түгшиж, Саулын Гибеа зугтав.


Swiv nou:

Piblisite


Piblisite