Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 31:13 - Ариун Библи 2004

13 Тэгээд онгон охин, мөн залуу ба хөгшин хүн хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, тэднийг тайвшруулан, зовлонгийнх нь оронд тэдэнд баяр хөөрийг өгнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн Хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, Тэднийг тайвшруулан Зовлонгийнх нь оронд тэдэнд Баяр хөөрийг өгнө.

Gade chapit la Kopi




Иеремиа 31:13
22 Referans Kwoze  

Та надад уй гашууг минь бүжиг болгосон. Та тааран хувцсыг минь тайлан надад баяр хөөрийг өмсгөсөн.


Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм. Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно.


ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна. Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно.


Би чамайг дахин барьж, чи дахин баригдах болно, Израилийн онгон охин! Чи дахин товшууруудаа авч, баярлан цэнгэгчдийн бүжигт очно.


Тиймээс одоо та нар гунигтай байгаа боловч Би та нартай дахин уулзана. Та нарын зүрх баярлана. Та нарын баяр баясгаланг хэн ч та нараас булаахгүй.


Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, түүний бүх хоосон газрыг ч энэрнэ. Тэр зэлүүд талыг Еден шиг, цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно. Тэнд баяр баясгалан, зугаа цэнгэл, талархал, дуу хууртай байх болно.


ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.


Бүжиг бүжиглүүлэн тэднээр Түүний нэрийг магтуул. Хэнгэрэг болон ятга хөгжмөөр, тэднээр Түүнийг магтуул.


Учир нь тэдгээр өдрүүдэд иудейчүүд дайснаасаа ангижирсан ба энэ сар нь тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болсон тул тэд энэ хоёр өдрийг найр наадам, баяр цэнгээн, мөн идээний хувийг бие биедээ илгээх болон ядуучуудад бэлэг өгөх өдрүүд болгов.


Тэр өдөр тэд үлэмж тахилуудыг өргөсөн ба ихэд баясацгаав. Учир нь Бурхан тэдэнд их баяр хөөрийг өгсөн бөгөөд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ч хүртэл баясацгаав. Тиймээс Иерусалимын баяр хөөр алсаас сонсогдож байв.


Иерусалимын хэрмийн зориулалт дээр тэд левичүүдийг бүх газруудаас нь хайж, лир хөгжим, босоо ятга, цан хөгжмөөр даган хөгжимдөх дуунууд ба талархлын магтуутай, баяр хөөртэйгөөр зориулалтыг тэмдэглэхийн тулд тэднийг Иерусалимд авчрав.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Дөрөв, тав, долоо, аравдугаар саруудын мацаг барилтууд нь Иудагийн гэрт баяр баясгалан, хөгжилтэй сайхан баяр наадам болно. Иймээс үнэн, амар амгаланг хайрла”.


Хойшид чиний нар шингэхгүй, сар чинь хавиргалахгүй. Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, чиний гашуудлын өдрүүд төгсөнө.


ЭЗЭН тэднийг баяр хөөртэй болгож, Израилийн Бурхан болох Бурханы өргөөний ажлыг дэмжүүлэхээр Ассирийн хааны зүрхийг тэдний зүг эргүүлсэн тул тэд Исгээгүй Талхны Баярыг долоо хоног баяр хөөртэйгөөр тэмдэглэв.


харагтун. Хэрэв Шилогийн охид бүжиглэхээр гарч ирвэл та нар усан үзмийн талбайгаасаа гарч ирэн хүн бүр Шилогийн охидоос өөрийн эхнэрээ сонгон барьж, Бениамин нутагтаа буцагтун.


мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчийг тайвшруулан,


Нулимс дуслуулан үр суулгагчид Баяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно.


Залуус ба онгон бүсгүйчүүд, Хөгшчүүл ба хүүхдүүд магтагтун.


Тэр өдөр чи ингэж хэлэх болно. “ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе. Та надад уурласан хэдий ч уураа татаж, намайг тайвшрууллаа.


баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу “ЭЗЭН сайн, Түүний хайр энэрэл үүрдийн учраас түмэн цэргийн ЭЗЭНд талархлыг өргөгтүн” гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite