Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 30:20 - Ариун Библи 2004

20 Тэдний хүүхдүүд бас урьдынх шигээ байж, тэдний цуглаан Миний өмнө тогтоогдох болно. Би тэдний бүх дарлагчдыг шийтгэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Тэдний хүүхдүүд бас урьдынх шигээ байж, Тэдний хотол түмэн Миний өмнө тогтоогдоно. Би бүх дарангуйлагчийг нь шийтгэнэ.

Gade chapit la Kopi




Иеремиа 30:20
16 Referans Kwoze  

Тэд өөрсдийн сайны төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө.


Израиль ЭЗЭНд ариун, Түүний ургацын анхных нь байсан юм. Түүнээс идсэн бүгд буруутан болжээ. Тэдэнд хор хөнөөл учирсан билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гээрэй хэмээв.


Өөрийнхөө ард түмний төлөө тэмцэлдэгч, чиний Эзэн, чиний Бурхан ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Үзэгтүн. Би чиний гараас согтуурлын аягыг авсан. Миний хилэнгийн хул аяганаас чи дахин хэзээ ч уухгүй.


Чамайг дарлагчдыг Би өөрсдийнх нь махаар хооллоно. Тэд өөрсдийнхөө цусыг амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын хүчит Нэгэн гэдгийг бүх махан бие мэдэх болно”.


Таны зарц нарын үр хүүхдүүд үргэлжлүүлэн амьдарч, Тэдний үр удмууд Таны өмнө бат зогсоно” гэдэг.


Хожим бүтээгдэх хүмүүс ЭЗЭНийг магтахын тулд Энэ нь ирэх үеийнхний төлөө бичигдэнэ.


Тийм учраас чамайг залгигч бүхэн залгигдах болно. Чиний бүх дайснууд, тэдний хүн нэг бүр нь олзлогдон явах болно. Чамайг тоногчид тонуулах бөгөөд чамаас олз ологчид олзонд өгөгдөх болно.


Үнэн зөв дотор чи байгуулагдаж, дарлал зовлонгоос хол байна. Учир нь чи айхгүй. Чи аюул хүчирхийллээс хол байна. Учир нь аюул чамд ойртохгүй.


Гудамжинд тоглож буй хөвгүүд охидоор хотын гудамжнууд дүүрэх болно” гэв.


Би тэднийг зольсон учир тэднийг хамтад нь цуглуулахаар исгэрнэ. Тэд урьд байсан шигээ тоо томшгүй болно.


Бид сэргээгдэхийн тулд, ЭЗЭН, биднийг Өөр уруугаа сэргээгээч. Урьдынх шиг бидний өдрүүдийг шинэчлээч.


Би Иудагийн гэрийг тэнхрүүлж, Иосефын гэрийг аварна. Би тэднийг өрөвдсөн учир Би тэднийг буцаан авчирна. Би тэднийг голж байгаагүй мэт тэд байх болно. Учир нь Би бол тэдний Бурхан ЭЗЭН бөгөөд тэдэнд Би хариулах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite