Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 30:10 - Ариун Библи 2004

10 Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, чиний үр удмыг олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болон тайван байж, түүнийг хэн ч айлгахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Миний зарц Иаков аа, бүү ай» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Израиль аа, бүү зүрх алд. Учир нь харагтун, Би чамайг алсаас, Үр удмыг чинь олзлогдсон нутгаас нь аварна. Иаков буцан ирж, чимээгүй болж Тайван байж, түүнийг хэн ч айлгаж цочоохгүй.

Gade chapit la Kopi




Иеремиа 30:10
40 Referans Kwoze  

Тэр өдөрт Би бас тэдний төлөө хээрийн араатнууд, огторгуйн шувууд ба газрын мөлхөгч амьтадтай гэрээ байгуулах болно. Би нум, илд ба дайныг энэ газраас халах бөгөөд тэднийг аюулгүй хэвтүүлнэ.


Би Та нарт олдоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстнүүд болон Миний та нарыг зайлуулсан бүх газруудаас цуглуулах болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний та нарыг цөллөгт илгээсэн газраас Би та нарыг буцаан авчирна».


Бүү айгтун, учир нь Би чамтай хамт байна. Би чиний үр удмыг дорно зүгээс авчран, чамайг өрнө зүгээс цуглуулна.


ЭЗЭН чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс буй болгосон бөгөөд чамд тусална. Тэр ингэж айлдаж байна. “Бүү айгтун, Миний боол Иаков оо, Миний сонгосон Иешурун аа!


Тэнд нэг ч арслан алга, ямар ч махчин араатан гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана.


«Сионы охин оо, бүү ай! Харагтун, Хаан чинь илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов.


Тэдгээр өдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Иерусалим аюулгүй оршин суух болно. Тэрээр ЭЗЭН бол бидний зөв шударга гэдэг нэрээр дуудагдах болно» хэмээв.


харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон Миний тэднийг зайлуулсан бүх орнуудаас авчирч, удирдсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгэхэд тэд өөрсдийн хөрсөн дээр амьдарна”.


“Тэгээд Би Өөрөө хонин сүргийнхээ үлдэгсдийг Өөрийн хөөн зайлуулсан нутгаас цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд үр жимс гаргаж, үржинэ.


Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилийн гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно”.


Тэр өдөрт танай хүн нэг бүр хөршөө өөрийн усан үзмийн мод, инжрийн модны доор суулгахаар урих болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.


“Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хаалтгүй эсвэл дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.


Мөн өөрийн ичгүүрийг үүрсэн бөгөөд үүгээрээ чи эгч дүүсийнхээ хувьд шүүлтийг тааламжит болгов. Чиний үйлдсэн нүглүүд нь тэднийхээс илүү жигшүүртэй учраас тэд чамаас илүү зөв юм. Тийм ээ, бас ичиж зовон, ичгүүрээ үүр. Үүгээрээ чи эгч дүүсээ зөв болгон харуулсан.


Учир нь харагтун, Би Өөрийн хүмүүс Израиль болон Иудагийн сайн сайхныг сэргээх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Би бас тэдний эцэг өвгөдөд өгсөн нутагт та нарыг буцаан авчирч, тэд түүнийг эзэмших болно» гэж ЭЗЭН айлдаж байна”.


Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Түүний дуудагдах нэр нь «ЭЗЭН бол бидний зөв шударга» юм”.


Бүү айгтун. Учир нь чи ичгүүрт унахгүй. Бүү ичингүйр. Учир нь чи гутамшиг болохгүй. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй.


Би Өөрийн үнэн зөвийг ойртуулна. Энэ нь хол биш байна. Миний аврал удахгүй. Би Сионд авралыг соёрхож, Израильд Өөрийн алдрыг өгнө.


Би дорно зүгээс махчин шувууг, алс холын орноос Түүний зорилгын хүнийг дуудна. Үнэхээр Би айлдсан. Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ. Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ.


Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж, —Абрам аа, бүү ай! Би бол чиний бамбай, Чиний шагнал агуу их болно. гэжээ.


Харин ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хүчтэй хүнээс хоригдлуудыг нь булаан авч, харгислагчдаас олзыг нь аварна. Учир нь чамтай тэрсэлдэгч нэгэнтэй Би тэмцэлдэж, хөвгүүдийг чинь аврах болно.


Тэр өдөр ЭЗЭН зовлон, үймээн самуун, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад


Харин одоо Миний боол Иаков оо, Миний сонгосон Израиль аа, сонсогтун.


Би бас тэдний дээр байх, тэднийг хариулах хоньчдыг томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч дутагдахгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Аяа! Тэр өдөр агуу бөгөөд түүнтэй адил өдөр байхгүй билээ. Энэ бол Иаковын зовлонгийн үе боловч тэр үүнээсээ аврагдана.


Газар аа, бүү айгтун, хөгжин баясагтун. Учир нь ЭЗЭН агуу зүйлсийг хийсэн билээ.


«Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, умардаас, өрнөдөөс, Синимийн газраас ирнэ».


Тэр үед чиний ард түмний хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед чиний ард түмний дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно.


Би чамтай итгэмжит байдал дотор сүй тавина. Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.


Мөн Иуда аа, Би Өөрийн ард түмний хувь заяаг сэргээх үед чамд зориулагдсан ургац тэнд бий.


Чи юунд чангаар хашхирна вэ? Та нарын дунд ямар ч хаан байхгүй юу, эсвэл зөвлөгч чинь устгагдсан уу? Учир нь хүүхдээ төрүүлж буй эмэгтэй шиг өвчин шаналал чамайг эзэмдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite