Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 3:19 - Ариун Библи 2004

19 Тэгэхэд Би «Би та нарыг Өөрийн хүүхдүүдийн дунд байлган, үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв болох тааламжит нутгийг та нарт хэрхэн өгөх билээ!” гэв. Би “Чи намайг Миний Эцэг гэж дуудаж, Намайг дагахаас эргэж буцахгүй” гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Тэгэхэд Би Та нарыг хүүхдүүдийнхээ дунд байлган Үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв, Тааламжит нутгийг та нарт Би хэрхэн өгөх билээ! гэв. Би хэлэхдээ “Чи Надаас эргэж буцахгүй Намайг Эцэг минь гэж дуудна” гэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 3:19
32 Referans Kwoze  

Чи дөнгөж сая Над уруу хандахдаа «Эцэг минь, Та миний залуугийн найз.


Тэд уйлан ирж, Би тэднийг гуйлтаар удирдана. Би тэднийг урсгал усны хажуугаар, бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна. Учир нь Би Израильд Эцэг нь бөгөөд Ефраим бол Миний ууган хүү юм”.


Хэдийгээр Абрахам биднийг мэдэхгүй, Израиль биднийг танихгүй боловч Та бидний Эцэг билээ. Өө, ЭЗЭН, Та бидний Эцэг. Эртнээс Таны нэр бол бидний Аврагч.


Харин бид сүйрэл уруу ухралт хийдэг хүмүүс бус, харин итгэж, амийг хадгалдаг хүмүүс билээ.


Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ.


Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ.


Ефраим аа, Би чамайг хэрхэн орхих вэ? Израиль аа, Би чамайг хэрхэн дайсанд тушаах вэ? Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ? Би чамд хэрхэн Зебоим шиг хандах вэ? Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Миний бүхий л энэрэл ноцсон байна.


Тэрээр тэнгис ба үзэсгэлэнт Ариун Уулын дунд өөрийн ноёрхлын танхимын цацрыг босгоно. Харин түүний төгсгөл ирэх бөгөөд хэн ч түүнд туслахгүй.


Тэрээр бас Үзэсгэлэнт Оронд нэвтрэн орох бөгөөд олон улсыг устгана. Харин Едом, Моаб болон Аммоны хөвгүүдийн шилдэг хүмүүс түүний гараас аврагдана.


Харин эсрэг ирэх хэн ч болов дураараа авирлах бөгөөд түүнийг дийлэх чадалтай хүн олдохгүй. Тэрээр гартаа хоосролыг барин Үзэсгэлэнт Оронд хэсэг зуур байх болно.


Тэдгээрийн доторх нэг эврээс нэгэн жижиг эвэр гарч, өмнө, дорно зүг ба Үзэсгэлэнт Орныг чиглэн онцгой том болов.


тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газруудын алдар нь болох сүү балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав.


Ефраим Миний хайрт хүү мөн үү? Тэрээр тааламжит хүү мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг. Тийм болохоор Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Олон хоньчид Миний усан үзмийн талбайг сүйтгэж, Миний тариалангийн талбайг талхлав. Тэд Миний тааламжит талбайг эзгүй цөл болгов.


Би чамайг яагаад уучлах ёстой билээ? Чиний хүүхдүүд Намайг орхиж, бурхад биш болох тэдгээрээр тангарагласан шүү дээ. Би тэднийг цадтал хооллоход тэд завхайрч, янхны гэрт бөөнөөрөө цуглацгаасан билээ.


Гэвч эдүгээ ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ. Бид шавар, Та бол бидний ваарчин. Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл.


Мэргэн хүмүүс сайн нэрийг өвлөдөг бол Мунхгууд муу нэрээрээ сайрхдаг ажээ.


Дараа нь тэд тааламжит газар нутгийг үл ойшоосон. Тэд Түүний үгэнд итгээгүй,


Хэрэв та нар ялгаварлалгүйгээр хүн бүрийг үйлсийнх нь дагуу шүүдэг Нэгэнийг Эцэг гэж дууддаг юм бол, дэлхий дээр байх хугацаандаа эмээн биеэ авч яв.


Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ. Миний өв наддаа үнэхээр сайхан.


Тэр Над уруу «Та бол миний Эцэг, Миний Бурхан болон миний авралын хад» гэж хашхирна.


Тэр үед тэд Иерусалимыг «ЭЗЭНий Сэнтий» гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, ЭЗЭНий нэрийн төлөө Иерусалимд цугларна. Тэд өөрсдийн бузар булай зүрхний зөрүүд занг дахин дагахгүй.


Энэ хот Миний хувьд Миний тэдэнд үйлддэг бүх сайны талаар сонсох газар дэлхийн бүх үндэстнүүдийн өмнө баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулаад Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно» хэмээв.


Та нар бол өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНий хөвгүүд юм. Үхэгсдийнхээ төлөө биеэ бүү зүс. Магнайныхаа үсийг бүү хус.


Swiv nou:

Piblisite


Piblisite