Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 3:10 - Ариун Библи 2004

10 Гэтэл энэ бүгдийг үл харгалзан түүний итгэл эвдэгч эгч Иуда бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Гэтэл энэ бүгдийг үл харгалзан итгэл эвдэгч эгч Иуда нь бүх зүрхээрээ Над уруу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 3:10
13 Referans Kwoze  

Орондоо гасалж байхдаа ч тэд зүрхнээсээ Над уруу хашхирдаггүй. Үр тариа, шинэ дарсны төлөө тэд өөрсдийгөө цуглуулж, Надаас эргэн холджээ.


Та тэднийг суулган тарьж, тэд мөн үндэслэжээ. Тэд ургаж, үр жимсийг ч хүртэл гаргажээ. Та тэдний уруулд ойр боловч тэдний бодол санаанаас хол.


Би түүнийг бурхангүй үндэстний эсрэг, Миний уур хилэнг хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж, дээрэмдсэн зүйлийг олзлон, тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг Би түүнд өгнө.


Бурханд “Таны үйлс хичнээн сүрлэг вэ! Таны хүч агуу учраас дайснууд тань Таны өмнө зусардан бялдуучилна.


Тэд сонсонгуутаа намайг дагадаг. Харь хүмүүс надад захирагддаг.


Иосиа Израилийн хөвгүүдэд харьяалагдах бүх газар нутгаас бүх бузрыг зайлуулаад, Израильд буй бүх хүнийг өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчилсэнд түүний амьдралынх нь туршид тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг дагахаас эргээгүй юм.


Израилийн хөвгүүд ээ, та нар хэнээс эрс нүүр буруулсан Түүн уруугаа буцагтун.


Миний үгсийг сонсохоос татгалзсан өвөг дээдсийнхээ гэм буруу уруу тэд буцан эргэж, өөр бурхдад үйлчлэхээр тэдний араас явав. Тэдний эцэг өвгөдтэй Миний байгуулсан Миний гэрээг Израилийн болон Иудагийн гэр зөрчжээ” гэж айлдав.


“Би та нарыг гангийн салхи, хөгцөөр цохисон. Та нарын олон цэцэрлэг, усан үзмийн талбайнуудыг, инжрийн ба чидун моддыг төөлүүр хорхой цөлмөж байсан. Гэсэн ч та нар Над уруу буцаж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эзэн “Энэ ард түмэн амаараа ойртон, уруулаараа Намайг хүндлэвч, зүрхээрээ Надаас хол байна. Тэд Намайг эмээн хүндлэхэд захирагчдын тушаалаар суралцжээ.


Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite