Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 29:25 - Ариун Библи 2004

25 “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Иерусалим дахь бүх хүмүүст, Маасеиагийн хүү тахилч Зефаниад болон бүх тахилч нарт чи өөрийн нэрээр захидал илгээн,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН айлдахдаа «Чи өөрийнхөө нэрээр Иерусалим дахь бүх хүнд болон Маасеиагийн хүү тахилч Зефаниад мөн тахилч нарт бүгдэд нь захидал илгээж

Gade chapit la Kopi




Иеремиа 29:25
16 Referans Kwoze  

Дараа нь харуулын ахмад нь тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван түшмэдийн хамт авч явав.


Гэсэн хэдий ч Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг “Бидний Бурхан ЭЗЭНээс бидний төлөө залбирна уу” гэж хэлүүлэн эш үзүүлэгч Иеремиа уруу явуулав.


Тахилч Зефаниа энэ захидлыг эш үзүүлэгч Иеремиад уншив.


тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ.


Түүнээс гадна тэд миний дэргэд түүний сайн үйлсийн тухай ярьж байсан ба миний үгсийг түүнд мэдээлжээ. Тэгээд Тобиа намайг сүрдүүлэхээр захидлуудыг илгээв.


Мөн тэр өдрүүдэд Иудагийн сурвалжтануудаас олон захидал Тобиад очиж, Тобиагийн захидлууд тэдэнд ирэв.


Тэгэхэд Санбаллат ийм байдлаар тав дахь удаа өөрийн зарцаа илгээсэн бөгөөд түүний гарт битүүмжлээгүй захидал байв.


Тэр мөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлохоор “Газар нутгуудын үндэстнүүдийн бурхад өөрсдийн ард түмнээ миний гараас аварч чадаагүй шиг, Хезекиагийн Бурхан ч гэсэн Өөрийн ард түмнийг миний гараас аварч чадахгүй” гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг бичив.


Тэгээд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.


Мөн Кушийн хаан Тирхакагийн тухайд —Үзэгтүн, тэр өөрийн чинь эсрэг дайтахаар хөдөлсөн гэхийг сонсоод, тэр Хезекиад элч нарыг илгээж, —


Эдгээр нь Иерусалимаас цөллөгийн бусад ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимаас Вавилон уруу Небухаднезарын цөллөгт авч явсан бүх хүмүүст эш үзүүлэгч Иеремиагийн илгээсэн захидлын үгс юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite