Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 29:2 - Ариун Библи 2004

2 (Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын ноёд, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв)

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 (Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Иерусалимын удирдагчид, гар урчууд болон дархчуудыг Иерусалимаас одсоны дараа байв.)

Gade chapit la Kopi




Иеремиа 29:2
13 Referans Kwoze  

Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Иуда, Иерусалимын бүх ноёдыг Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явахдаа Вавилоны хаан Небухаднезарын аваагүй сав суулгуудын талаар ингэж айлдаж байна.


Би мөн Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон уруу явсан Иудагийн бүх цөлөгдөгсдийг энэ газар уруу буцааж авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ” хэмээв гэж хэлэв.


Вавилоны хаан Небухаднезар Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэдийг, урчууд болон дархчуудын хамт Иерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв!


“Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс зарим нь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд түшмэд болно” гэв гэжээ.


Тэгэхэд Иехү цонх уруу толгойгоо өргөн, —Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүн уруу харжээ.


Израиль бүх нутгийн хаана нь ч төмрийн дархан байхгүй байв. Учир нь —Тэгэхгүй бол еврейчүүд илд, жад хийх болно гэж филистчүүд хэлжээ.


Хаанд болон эх хатанд “Дорд газар сууцгаа. Учир нь та нарын гоёмсог титэм толгойгоос чинь унасан юм” гэж хэл.


Харин тайган болох етиоп хүн Ебед-мелех хааны ордонд байх зуураа тэдний Иеремиаг нөөцлүүрт хийснийг сонсжээ. Хаан Бениамины Дааман Хаалган дээр сууж байв.


Тийм болохоор та нар, Иерусалимаас Вавилон уруу Миний явуулсан бүх цөлөгдөгсөд та нар ЭЗЭНий үгийг сонсогтун.


Swiv nou:

Piblisite


Piblisite