Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 28:14 - Ариун Библи 2004

14 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр бүх үндэстнүүдийг Вавилоны хаан Небухаднезарт үйлчлүүлэхийн тулд Би тэдний хүзүүнд төмөр буулгыг тохов. Тэд түүнд үйлчлэх болно. Би бас түүнд талын араатан амьтдыг ч өгсөн билээ»” гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр бүх үндэстнийг Вавилоны хаан Небухаднезарт үйлчлүүлэхийн тулд Би тэдний хүзүүнд төмөр буулгыг тохов. Тэд түүнд үйлчлэх болно. Би бас түүнд талын араатан амьтдыг ч өгсөн билээ»” гэж айлдав.

Gade chapit la Kopi




Иеремиа 28:14
13 Referans Kwoze  

ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэл хүзүүнд чинь төмөр буулга углана.


Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, хээрийн араатан болон огторгуйн шувуудыг Тэрээр таны гарт өгч, захируулсан бөлгөө. Та бол тэрхүү алтан толгой мөн.


Харин одоо үзэгтүн, чиний гар дахь гинжнүүдээс би чамайг өнөөдөр чөлөөлж байна. Хэрэв чи надтай хамт Вавилон уруу явахыг сайн гэж үзэж байвал, ир, би чамайг халамжлах болно. Харин хэрэв чи надтай хамт Вавилон уруу явахгүй байхыг сайн гэж үзэж байгаа бол, бүү санаа зов. Хараач, бүх нутаг чиний өмнө байна. Чиний хувьд очиход зөв, сайн гэж санагдаж буй газар уруу яв гэж хэлэв.


Тэдэнд өөрсдийн эзэд уруу явахыг тушааж, «Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байгаа бөгөөд та нар өөрсдийн эздэд ингэж хэл.


Харин ЭЗЭН та нарыг авч, өнөөдрийнх шиг Өөрийн эзэмшлийн төлөөх ард түмэн болгохын тулд хүдэр хайлуулах зуух Египетээс авчирсан.


Хэн нэгэн нь төмрийг, хойд зүгээс ирэх төмрийг, эсвэл хүрлийг хагалж чадах уу?


Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй, мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн, эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртлээ илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Миний гэм буруу буулга болжээ. Түүний мутраар тэдгээр нь холбогдлоо. Тэд хүзүүн дээр минь иржээ. Тэрээр хүчийг минь доройтуулав. Өмнө нь зогсож чадахааргүй хүмүүсийн гарт Эзэн намайг өгөв.


Ефраим нь тариа цохих дуртай бярууг бэлтгэжээ. Гэвч Би түүний сайхан хүзүүнд буулгыг тохно. Би Ефраимыг морин тэргэнд хөллөж, Иуда нь газар хагалж, Иаков нь өөртөө зориулан борнойдох болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite