Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 28:11 - Ариун Библи 2004

11 Хананиа бүх ард түмний өмнө ярьж, —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би үүнчлэн Вавилоны хаан Небухаднезарын буулгыг бүх үндэстнүүдийн хүзүүнээс хоёр бүтэн жилийн дотор эвдэлнэ” гэжээ. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа өөрийн замаар одов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Хананиа бүх ард түмний өмнө ярьж, —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би үүнчлэн Вавилоны хаан Небухаднезарын буулгыг бүх үндэстний хүзүүнээс хоёр бүтэн жилийн дотор эвдэлнэ” гэжээ. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа замаараа одов.

Gade chapit la Kopi




Иеремиа 28:11
13 Referans Kwoze  

Тэгтэл ЭЗЭН надад айлдахдаа “Эш үзүүлэгчид Миний нэрээр худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд тушаагаа ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлөг, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхлэлтийг эш үзүүлж байна.


Мунхаг хүнээс хол бай. Эс тэгвэл чи мэдлэгийн үгсийг олж эс чадна.


Учир нь тэд Миний нэрээр та нарт хуурмагаар эш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Намайг басамжилдаг хүмүүст тэд «ЭЗЭН “Та нар амар амгалан байх болно” гэж айлдав» гэж хэлсээр байдаг. Зүрхнийхээ гөжүүд байдлын дагуу явагч бүрд тэд «Та нар дээр гай гамшиг ирэхгүй» гэдэг.


Хенаанагийн хүү Зедекиа өөртөө төмөр эврүүдийг хийж, —ЭЗЭН ийн айлдаж байна. “Эдгээрээр та арамейчуудыг устаж дуустал нь нэвт сүлбэгтүн” хэмээв гэжээ.


Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчдийг хамтад нь цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд —Явагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.


Хөгшин эш үзүүлэгч түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай” гэсэн юм гэв. Гэвч тэрээр худал ярив.


Намайг айлдаагүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?»” гэв.


Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад хандан —Хананиа, одоо сонс, ЭЗЭН чамайг илгээгээгүй бөгөөд чи энэ хүмүүсийг худал юманд итгүүлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite