Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 27:12 - Ариун Библи 2004

12 Би эдгээр бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж, —Өөрийн хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд болон түүний ард түмэнд үйлчилж, амьдар!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Би энэ бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж, —Хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд болон ард түмэнд нь үйлчилж амьдар!

Gade chapit la Kopi




Иеремиа 27:12
11 Referans Kwoze  

Тэгэхэд Иеремиа Зедекиад —Түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи үнэхээр Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу гарч очвол, чи амьдарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон чиний гэр бүл амьд үлдэнэ.


Тэр жил Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд буюу дөрөв дэх жилийн тавдугаар сард Гибеоноос гаралтай, Азурын хүү эш үзүүлэгч Хананиа ЭЗЭНий өргөөнд тахилч нар болон бүх ард түмний өмнө надад хандан ярихдаа —


Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй, мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн, эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртлээ илд, өлсгөлөн болон тахлаар шийтгэнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин намайг сонсдог хүн аюулгүй байж, Хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна”.


Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ. Би чамайг чиний мэддэггүй нутагт өөрийн чинь дайснуудад үйлчлүүлнэ. Учир нь чи Миний уур хилэнд үүрд шатах галыг ноцоов.


Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би Вавилоны хааны буулгыг эвдлэв.


Өөрсдийн эмээж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү ай” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь та нарыг түүнийг гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна.


Энэ хотод суусан нэгэн илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван, та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн амьдарч, өөрийнхөө амиар төлөөсийг төлнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite