Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 27:10 - Ариун Библи 2004

10 Учир нь тэд та нарыг газар нутгаас чинь хол зайлуулахын тулд та нарт худлыг эш үзүүлдэг. Би та нарыг хөөн зайлуулах бөгөөд та нар мөхнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Учир нь тэд та нарыг газар нутгаас чинь хол зайлуулахын тулд та нарт худлыг эш үзүүлдэг. Би та нарыг хөөн зайлуулах бөгөөд та нар мөхнө.

Gade chapit la Kopi




Иеремиа 27:10
17 Referans Kwoze  

Үнэндээ Надад энэ хот тэднээр баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл Миний уур болон Миний хилэн байсан нь Миний нүүр царайны өмнөөс зайлуулагдахын тулд юм.


Чиний эш үзүүлэгчид чиний төлөө хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харсан. Тэд чамайг олзноос гаргахын тулд чиний гэм бурууг дэлгэж тавиагүй, харин тэд чиний төлөө хуурамч болон төөрөлдүүлэх зөнгүүдийг үзэв.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргуунаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ.


Тиймээс “Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй” гэж чамд хэлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд чамд худлыг эш үзүүлдэг.


“Миний нэрээр хуурамчаар эш үзүүлдэг эш үзүүлэгчид ”Би зүүд зүүдэллээ, би зүүд зүүдэллээ!» гэж юу хэлснийг Би сонссон билээ.


Удганыг бүү амьд байлга.


Та нарын дунд, хүү юм уу, охиноо галын дундуур гаргагчид, мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин,


Үзэгтүн, сонсоцгоо! Миний ард түмний охины алсын орноос “ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Түүний Хаан түүний дотор алга уу?” гэж хашхирахыг сонс. “Яагаад тэд Намайг өөрсдийн сийлмэл хөргүүдээр, харийн шүтээнүүдээр өдөөн хатгаж байна вэ?”.


Тэгтэл ЭЗЭН надад айлдахдаа “Эш үзүүлэгчид Миний нэрээр худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд тушаагаа ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлөг, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхлэлтийг эш үзүүлж байна.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарт эш үзүүлж байгаа эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд ЭЗЭНий амаас бус, өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.


Учир нь Би тэднийг илгээгээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Харин, Би та нарыг зайлуулж, та нар болон та нарт эш үзүүлдэг эш үзүүлэгчид мөхөхийн тулд тэд Миний нэрээр хуурмагаар эш үзүүлдэг” гэж хэлэв.


Би тахилчдад болон энэ бүх ард түмэнд хандан —ЭЗЭН ингэж айлдаж байна. Та нарт “Үзэгтүн, ЭЗЭНий өргөөний сав суулгууд удахгүй Вавилоноос авчрагдана” гэж хэлэн эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд та нарт худлыг эш үзүүлдэг.


Хананиа бүх ард түмний өмнө ярьж, —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би үүнчлэн Вавилоны хаан Небухаднезарын буулгыг бүх үндэстнүүдийн хүзүүнээс хоёр бүтэн жилийн дотор эвдэлнэ” гэжээ. Тэгээд эш үзүүлэгч Иеремиа өөрийн замаар одов.


Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлөгчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний ажилчны хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, харь хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Терафим гэм бурууг ярин, мэргэчид худал үзэгдэл үзэн, хуурамч зүүднүүд хэлнэ. Тэд дэмий хоосон тайвшруулна. Ингээд хүмүүс хонь мэт төөрөн, хоньчингүй учир зовно.


Swiv nou:

Piblisite


Piblisite