Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 26:20 - Ариун Библи 2004

20 Үнэхээр, ЭЗЭНий нэрээр эш үзүүлж байсан, Кириат-иеаримын Шемаиагийн хүү Уриа хэмээгч хүн бас байсан юм. Тэрээр энэ хот болон энэ нутгийн эсрэг Иеремиагийнхтай төстэй үгсээр эш үзүүлж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Түүнчлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлж байсан, Кириат-иеаримын Шемаиагийн хүү Уриа хэмээгч хүн бас байсан агаад тэрээр энэ хот болон энэ нутгийн эсрэг Иеремиагийнхтай төстэй үгсээр эш үзүүлж байв.

Gade chapit la Kopi




Иеремиа 26:20
9 Referans Kwoze  

Авдар Кириат-иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Израилийн бүх гэр ЭЗЭНийг санагалзан гашуудлаа.


Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв.


Тиймээс тэд Кириат-иеаримын оршин суугчид уруу элч нарыг илгээж —Филистчүүд ЭЗЭНий авдрыг буцааж авчирлаа. Та нар ирж, үүнийг өөртөө авагтун гэв.


Эндээс уг хил Бет-хороны өмнө зүгт орших уулаас үргэлжлэн баруун талаар нь өмнө зүгт эргэн, Иудагийн хөвгүүдийн хот Кириат-баалд (энэ нь Кириат-иеарим юм) ирэн төгсөж байв. Энэ нь баруун тал нь байлаа.


Кириат-баал (энэ нь Кириат-иеарим юм) ба Рабба гэсэн хоёр хот нь тосгодынхоо хамт,


“Чиний үр хүүхдүүдийг Би дэмий цохижээ. Тэд ямар ч гэсгээлтийг хүлээн авсангүй. Чиний илд сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.


Тэгээд түшмэд Барухад —Явж, чи болон Иеремиа өөрийгөө нууж, хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.


Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Таныг эрж олохоор хүмүүсийг илгээгээгүй үндэстнүүд, эсвэл хаанчлалууд байхгүй. Тэдгээр нь “Тэр энд алга” гэж хэлсэн үед таныг үнэхээр олж чадаагүй гэж Ахаб уг хаанчлал эсвэл үндэстнүүдээр тангараглуулдаг байв.


Тэрээр эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite