Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 26:18 - Ариун Библи 2004

18 Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүмүүст ярин, “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, өргөөний уул ойн мөргөлийн өндөрлөгүүд адил болно»” гэсэн юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлэв. Тэрээр Иудагийн бүх хүнд ярин “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав. «Сион талбай мэт хагалагдаж, Иерусалим сүйрч, Өргөөний уул нь модот өндөрлөгүүд адил болно»” гэсэн.

Gade chapit la Kopi




Иеремиа 26:18
13 Referans Kwoze  

ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний Хот хэмээн дуудагдаж, түмэн цэргийн ЭЗЭНий уул нь Ариун Уул хэмээн дуудагдах болно”.


Иудагийн хаад болох Иотам, Ахаз, Хезекиагийн өдрүүдэд Морешетын Микад ирсэн ЭЗЭНий үг. Үүнийг тэр Самари болон Иерусалимын талаар харсан.


Тэр өөрийн ах дүүс ба Самарийн баячуудыг байхад —Эдгээр дорой иудейчүүд юу хийж байна вэ? Тэд өөрсдийн төлөө үүнийг сэргээн босгох гэж байгаа юм уу? Тэд тахил өргөж чадах уу? Тэд өдрийн дотор дуусгаж чадна гэж үү? Тэд овоорсон шорооноос, тэр ч бүү хэл шатсан нэгнээс чулуунуудыг сэргээж чадна гэж үү? гэв.


Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.


Хөдөө тал дахь Миний уул аа, чиний хязгаар нутаг дахь нүглийн төлөө чиний мөргөлийн өндөрлөгүүдийн хамт чиний эд баялаг болон бүх эрдэнэсийг Би олзонд өгнө.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно» хэмээв.


Бурхан, үндэстнүүд Таны өв уруу иржээ. Тэд Таны ариун сүмийг бузарлажээ. Тэд Иерусалимыг балгас болгожээ.


Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр, оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.


Чи сонсоогүй юм уу? Би үүнийг өнө эртнээс төлөвлөж, дээр үед хийсэн юм. Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэхийн тулд одоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа.


Харин Хезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг номхруулсан учраас ЭЗЭНий уур хилэн тэдний дээр Хезекиагийн өдрүүдэд буусангүй.


Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Ард түмнүүд түүн уруу цутгана.


Swiv nou:

Piblisite


Piblisite