Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 25:32 - Ариун Библи 2004

32 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, бузар муу нь үндэстнээс үндэстэн уруу явж, газар дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

32 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, ёр муу нь үндэстнээс үндэстэн уруу явж, Дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 25:32
12 Referans Kwoze  

Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга уур хилэнгээр гарчээ. Тэр нь хорон муугийн толгой дээр хуйлран эргэлдэнэ.


Учир нь ЭЗЭНий зэвүүцэл бүх үндэстний эсрэг байж, уур хилэнгээ тэдний бүх цэргийн эсрэг гаргаж, тэднийг бүрмөсөн устгалаа. Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.


Нэг үндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот бяцлан устгаж байв. Учир нь Бурхан тэднийг бүх төрлийн зовлон гамшгаар зовоов.


Үзэгтүн, ЭЗЭНий шуурга! Уур хилэн, хуйлрах шуурга гарав. Энэ нь хорон муу хүмүүсийн толгой дээр хагарах болно.


ЭЗЭН Өөрийн эрх мэдлийн дуу хоолойг сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор Өөрийн мутраа буулган үзүүлнэ.


Нар, сар, одод дээр тэмдэг бий болж, тэнгисийн болон давалгааны хүрхрэх шуугианаас үүдэж газар дээрх үндэстнүүдийн дунд айдас төрнө.


Тэгээд Тэр цааш нь тэдэнд —Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд


Тиймээс Би олзонд босож ирэх өдөр Намайг хүлээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үнэхээр үндэстнүүдийг цуглуулж, хаанчлалуудыг чуулуулж, Миний шатаж буй бүх уурыг, Миний зэвүүцлийг тэдэн дээр асгах нь Миний шийдвэр юм. Учир нь бүх дэлхий Миний зүтгэлийн галаар цөлмөгдөх болно.


“Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг мэднэ. Бүх үндэстэн, хэлтнийг цуглуулах цаг ирж байна. Тэд ирж, Миний цог жавхланг үзнэ.


Тэдний сум нь хурц, нум нь хөвчилсөн, морьдын туурай нь цахиур мэт, тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгийн нутгаас хүмүүс ирж байгаа бөгөөд нэгэн агуу том үндэстэн газар дэлхийн алс хэсгүүдээс босож ирэх болно.


Тэд нум, жад агсах агаад хэрцгий, өршөөлгүй. Тэдний дуу хоолой тэнгис мэт хүнгэнэдэг. Сионы охин оо, чиний эсрэг дайтахаар жагссан эр мэт тэд морьдоо унадаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite