Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 25:27 - Ариун Библи 2004

27 “Чи тэдэнд «Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын дунд Миний илгээх илдний улмаас ууж, согтууран, бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

27 “Чи тэдэнд «Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын дунд Миний илгээх илдний учир ууж, согтууран бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.

Gade chapit la Kopi




Иеремиа 25:27
20 Referans Kwoze  

Чи хүндэтгэлийн оронд доромжлолоор дүүрэх болно. Одоо чи өөрөө уун, өөрийн нүцгэн биеэ дэлгэгтүн. ЭЗЭНий баруун мутарт буй аяга чам уруу ирж, асар их гутамшиг чиний алдрын дээр буух болно.


Тэд ууж, гуйван, тэдний дунд Миний илгээх илднээс болж галзуурна”.


Узын нутагт суудаг Едомын охин оо, баясан, баярлан хөөр! Аяга чам уруу ч тойрон ирэх бөгөөд чи согтууран, өөрийгөө нүцэглэх болно.


Тиймээс дарснаас өөр юманд согтсон, зовсон хүмүүс ээ, үүнийг сонсооч.


Халдеичуудын эсрэг, Вавилоны оршин суугчдын эсрэг болон түүний түшмэд, түүний мэргэдийн эсрэг илд ирнэ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Египетэд тунхаглаж, Мигдолд зарлаж, мөн Мемфис болон Тахпанхест тунхагла. Хэлэхдээ «Зогсож, өөрийгөө бэлэн байлга. Учир нь илд чиний эргэн тойрныг залгив» гээрэй.


Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.


Цөл дэх бүх нүцгэн дов толгод дээр сүйтгэгчид ирцгээв. Учир нь ЭЗЭНий илд газар нутгийн нэг захаас нөгөөг хүртэл залгилж байна. Хэнд ч амар амгалан байсангүй.


Би хилэгнэн ард түмнүүдийг гишгэн, уураараа тэднийг согтоон, тэдний шүүсийг газарт асгасан юм”.


Би сумаа цусанд согтоож, сэлмэндээ мах үмхүүлнэ. Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус, дайсны удирдагчид байх болно”.


тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэр элч нарын ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.


чи тэдэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ газар нутгийн бүх оршин суугчдыг буюу Давидын сэнтийд суугч хаад, тахилч нар, эш үзүүлэгчид болон Иерусалимын бүх оршин суугчдыг согтуурлаар дүүргэнэ!


Үхсэн хүний төлөө бүү уйл, бүү гашууд. Одсон нэгний төлөө үргэлжлүүлэн уйл. Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй, төрөлх нутгаа ч харахгүй.


Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж, тэднийг баярлуулан хөөргөж, үүрдийн нойроор нойрсуулж, сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Би түүний ноёд, түүний мэргэд, түүний захирагчид, түүний удирдагчид болон хүчит эрсийг нь согтооно. Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН гэдэг Хаан тунхаглаж байна.


Та нар ч мөн согтож, нуугдан, дайснаас хоргодох газрыг хайх болно.


Самарийн буруугаар тангарагладаг хүмүүсийн хувьд, «Дан аа, чиний бурхны амьд буйгаар тангараглая», мөн «Беершебагийн замын амьд буйгаар тангараглая» хэмээгчдийн хувьд, тэд унаад дахин өндийхгүй”.


Swiv nou:

Piblisite


Piblisite