25 Зимрийн бүх хаад, Еламын бүх хаад болон Медийн бүх хаад,
25 Зимрийн бүх хаан, Еламын бүх хаан бас Медийн бүх хаан,
Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна.
Шемийн хөвгүүд нь Елам, Ашур, Арпахшад, Луд, Арам нар болой.
Түүний эсрэг үндэстнүүдийг, медечүүдийн хаадыг, тэдний захирагчдыг, тэдний удирдагчдыг болон тэдний эзэгнэдэг нутаг бүрийг ариусга.
Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ! Түүний зорилго нь Вавилоныг устгахаар түүний эсрэг байгаа тул ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов. Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт, Түүний сүмийн төлөөх өшөө авалт юм.
Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч, алтыг үл таашаагч медечүүдийг тэдний эсрэг хөдөлгөнө.
Би үзэгдлийг үзэж байхдаа Елам аймгийн Суса цайзад байсан. Би өөрөө үзэгдэл дотор Улаи голын эрэгт байв.
“Перес” гэдэг нь таны хаанчлал хуваагдаж, Меде ба Персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.
Елам тэнд байгаа бөгөөд түүний хамаг олон түмэн нь түүний булшны эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан, хөвч хөндүүлээгүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн.
Елам тэрэгнүүд ба морьтой хүмүүсийн хамт саадгаа авч, Кир бамбайг ил гаргав.
Тэрээр түүнд Зимран, Иокшан, Медан, Мидиан, Ишбак, Шуа нарыг төрүүлж өгчээ.
Энэ үед Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал нар
Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази,
Надад аймшигт үзэгдэл үзэгдэв. Урвагч нь урвасаар, сүйтгэгч нь сүйтгэсээр байна. Елам аа, давш! Медиа аа, бүслэгтүн! Түүний учруулсан бүх шаналлын төгсгөлийг Би хийлээ.