Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 25:18 - Ариун Библи 2004

18 Иерусалим, Иудагийн хотуудад, түүний хаад болон түүний ноёдод уулгасан нь тэднийг энэ өдөрт мэт сүйрэл, айдас, харуусал болон хараал болгохын тулд юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Иерусалимд, Иудагийн хотуудад, хаад болон ноёдод нь уулгасан нь тэднийг энэ өдрийнх шиг сүйрэл, айдас, харуусал ба хараал болгохын тулд юм.

Gade chapit la Kopi




Иеремиа 25:18
27 Referans Kwoze  

Тиймээс та нарын үйлдлүүдийн бузар муугаас болон та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа болив. Ингээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал бөгөөд оршин суугчгүй болов.


Би тэднийг газар дэлхийн бүх хаанчлалуудад аймшиг, бузар муу болгож, зэмлэл болон зүйр үг мэт, Миний тэднийг тарааж бутруулах бүх газрууд дахь элэг доог болон хараал болгоно.


Та Өөрийн ард түмнийг хэцүү бэрхээр туулуулсан. Та бидэнд гуйвуулан дайвуулдаг дарсыг уулгасан.


Яагаад гэвэл шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайн мэдээг дагадаггүй хүмүүсийн төгсгөл юу болох вэ?


“Газар дэлхийн бүх гэр бүлүүдийн дундаас Би зөвхөн та нарыг сонгосон. Тиймээс та нарын бүх гэм буруугийн төлөө Би та нарыг шийтгэнэ”.


Тэгэхээр Би Иуда дээр гал илгээнэ. Тэр гал нь Иерусалимын цайзуудыг түймэрдэх болно”.


Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг болон биднийг захирдаг захирагчдын эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч тохиолдож байгаагүй.


Энэ бүхэл нутаг эзгүйрэл болон айдас болж, эдгээр үндэстнүүд Вавилоны хаанд далан жил үйлчилнэ.


үзэгтүн, Би илгээж, хойд зүгийн бүх гэр бүлийг авч,» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Миний зарц болох Вавилоны хаан Небухаднезар уруу илгээж, тэднийг энэ нутгийн эсрэг, оршин суугчдынх нь эсрэг болон эргэн тойрны эдгээр бүх үндэстнүүдийн эсрэг аваачна. Би тэднийг бүрмөсөн устгаж, тэднийг аймшиг, харуусал ба үүрдийн эзгүйрэл болгоно.


Хар даа, Би чамайг энэ өдөр үндэстнүүдийн хийгээд хаанчлалуудын дээр тавьсан нь зулгаан зумлах хийгээд эвдлэх, сүйтгэх хийгээд хөмрүүлэх, барьж босгох хийгээд тарьж ургуулахын тулд болой гэв.


Үзэгтүн, бид өнөөдөр боолууд мөн. Жимсийг нь идүүлж, шимийг нь хүртээхээр манай өвөг дээдэст Таны өгсөн газрын хувьд гэвэл, харагтун, бид түүн дээр боолууд байна.


Бидний эцэг дээдсийн өдрүүдээс энэ өдрийг хүртэл бид үлэмж буруутай байсаар, бидний гэм нүглийн улмаас бид болон манай хаад, тахилч нар дэлхийн хаадын гарт, сэлмэнд, олзонд, мөн дээрэм тонуул болон илт гутамшигт өнөөдрийнх шиг өгөгдсөн билээ.


энэ газар хоосорч, эндхийн оршин суугчид хараал болно гэсэн Миний үгийг чи сонсоод, зүрхээ зөөлрүүлж, ЭЗЭН Миний өмнө өөрийгөө даруу болгон, хувцсаа урж, уйлсан учраас чамайг Би сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Та Өөрийн боол, миний эцэг Давидад амласнаа сахисан. Үнэхээр Та Өөрийн амаар хэлсэн бөгөөд энэ өдөр байгаа шиг Өөрийнхөө мутраар хэлснээ биелүүллээ.


Харин та нарын хувьд гэвэл, хориглогдсон зүйлсэд шунаж тэдгээрээс аваад, Израилийн хуаранг хараагдахад хүргэж, дээр нь гамшиг зовлон авчрахаас сэрэмжил.


Тиймээс ЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалимын эсрэг хандан, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосон. Үүнийг та нар өөрсдийн нүдээр үзсэн билээ.


Тэр захирагчдыг юу ч биш болгон, газрын шүүгчдийг хэрэггүй болгоно.


Та нар өөрийн нэрийг Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд Эзэн БУРХАН та нарыг ална. Харин Миний зарц нар өөр нэрээр дуудагдана.


Би энэ өргөөг Шило шиг, энэ хотыг ч Би газар дэлхийн бүх үндэстнүүдэд хараал болгоно”» гэж хэл”.


«Тэд эзгүйрсэн улсуудын дунд эзгүйрч, түүний хотууд нь ч сүйтгэгдсэн хотуудын дунд байх болно.


Та нар Омрийн тогтоолууд болон Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг. Тийм учраас Би та нарыг сүйрүүлж, оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Та нар Миний ард түмний зэмлэлийг үүрэх болно”.


Тэгтэл ЭЗЭНий үг над уруу хоёр дахиа ирж,


“ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын их бардам занг устгана.


Swiv nou:

Piblisite


Piblisite