16 Тэд ууж, гуйван, тэдний дунд Миний илгээх илднээс болж галзуурна”.
16 Тэд ууж, гуйван тэдний дунд Миний илгээх илднээс болж галзуурна.”
Та нар ч мөн согтож, нуугдан, дайснаас хоргодох газрыг хайх болно.
Бүх дэлхийг согтоон Вавилон нь ЭЗЭНий гарт алтан аяга байв. Үндэстнүүд түүний дарснаас уусан билээ. Тийм учраас үндэстнүүд галзуурцгааж байна.
Учир нь түүний завхайрлын тачаалын дарснаас бүх үндэстэн ууж согтоцгоожээ. Дэлхийн хаад түүнтэй завхайрч, дэлхийн худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжицгаав гэв.
тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мөн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд шингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэр элч нарын ба Хурганы өмнө гал, хүхэр дотор зовж тарчилна.
Узын нутагт суудаг Едомын охин оо, баясан, баярлан хөөр! Аяга чам уруу ч тойрон ирэх бөгөөд чи согтууран, өөрийгөө нүцэглэх болно.
Тэд халсан хойно Би тэдний найрыг хийж, тэднийг баярлуулан хөөргөж, үүрдийн нойроор нойрсуулж, сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Чи тэдэнд «Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Та нарын дунд Миний илгээх илдний улмаас ууж, согтууран, бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.
Өөр нэгэн тэнгэр элч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, өөрийнхөө садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр нурлаа, нурлаа гэж байлаа.
Тэр намайг гашуудлаар дүүргэж, намайг агиар согтоов.
Учир нь чи Миний ариун ууланд уусантай адил одоо бүх үндэстэн нь үргэлжлүүлэн уух болно. Тэд ууж, залгилж, урьд хэзээ ч оршиж байгаагүй мэт болох болно.
Тийм учраас чи тэдэнд энэ үгийг хэлэх ёстой “Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна «Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстой» хэмээв”. Тэд чамд “Домбо бүрийг дарсаар дүүргэх ёстойг бид сайн мэдэхгүй юу?” гэхэд
Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биенийх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. ”Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв» гэж хэл” гэжээ.
Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь үзэгтүн, Би бүх махан биеүд дээр гай гамшиг авчрах гэж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Харин чиний явж болох бүх газарт Би чиний амийг чамд олз болгон өгнө»” гэжээ.
“Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болох болно.