Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 25:14 - Ариун Библи 2004

14 (Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднээс, тэднийг хүртэл боол болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө.)» хэмээв”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднийг боолоо болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө» хэмээв.”

Gade chapit la Kopi




Иеремиа 25:14
17 Referans Kwoze  

Вавилоны дундаас зугт, хүн бүр амиа аварцгаа! Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг учир түүний шийтгэл дотор бүү сүйр. Тэрээр түүнд шанг нь өгөх гэж байна.


Учир нь үзэгтүн, Би умард зүгийн нутгаас агуу үндэстнүүдийн бүлгийг Вавилоны эсрэг босгож, авчрах гэж байгаа бөгөөд тэд түүний эсрэг тулалдааны шугамуудыг зурна. Тэндээс тэрээр олзлогдох болно. Тэдний сумнууд нь гар хоосон буцаж ирдэггүй дадлагатай дайчин мэт байх болно.


Өөрийнх нь газар нутгийн цаг иртэл бүх үндэстнүүд түүнд, түүний хөвгүүнд болон түүний ач нарт үйлчлэх болой. Дараа нь олон үндэстнүүд болон их хаад түүнийг өөрсдийн зарц болгоно.


“Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд агуу том үндэстэн болон олон хаад газар дэлхийн алслагдсан хэсгээс босож ирэх болно.


“Перес” гэдэг нь таны хаанчлал хуваагдаж, Меде ба Персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.


Хотоос гарах их шуугиант дуу, сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхаа авах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм.


Хүмүүс тэднийг өөрсөдтэйгөө хамт авч, өөрсдийн газарт авчирна. Израилийн гэр тэднийг ЭЗЭНий нутаг дахь өв мэт зарц, шивэгчид болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, дарлагчдыгаа тэд захирах болно.


Сүйрсэн нэгэн болох Вавилоны охин оо, Чиний бидэнд хариу үйлдсэн ёсоор Чамд хариулагч нэгэн юутай ерөөлтэй байх вэ!


Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ. Үүнийг Израильд мэдүүл! Та нарын хууль бус явдлын балиараас, та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг, сүнслэг хүн нь галзуу болжээ.


Олон хүний хөл үймээн мэт уулсын дээрх нүсэр их чимээ шуугиан. Хамтдаа цугларсан үндэстнүүд, хаанчлалуудын үймэлдэх асар их чимээ шуугиан. Түмэн цэргийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг цуглуулж байна.


Та бол хүн бүрд өөрийнх нь зам болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүмүүсийн хөвгүүдийн бүх замналуудыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite