Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:32 - Ариун Библи 2004

32 “Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн, тэднийг хэлж, өөрсдийн худал хуурмаг болон болчимгүй сайрхлаараа Миний хүмүүсийг төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Гэтэл Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

32 “Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн хэлж, худал хуурмагаараа болон болчимгүй сайрхлаараа хүмүүсийг минь төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —

Gade chapit la Kopi




Иеремиа 23:32
24 Referans Kwoze  

Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөд тахилч нар нь ариун газрыг бузарлажээ. Тэд хуулийг завхруулжээ.


Чиний эш үзүүлэгчид чиний төлөө хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харсан. Тэд чамайг олзноос гаргахын тулд чиний гэм бурууг дэлгэж тавиагүй, харин тэд чиний төлөө хуурамч болон төөрөлдүүлэх зөнгүүдийг үзэв.


Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна.


Өнөөх араатан болоод түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдсэнээрээ араатны тэмдгийг хүлээн авсан хүмүүс болон араатны хөрөгт мөргөсөн хүмүүсийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь шатаж буй хүхэртэй галт нуурт хаяв.


Тэднийг орхи. Тэд бол сохруудыг удирддаг сохрууд юм. Хэрэв сохор нь сохроо удирдвал, тэд хоёул нүхэнд унах болно гэхэд,


“Бүх цөлөгдөгсдөд үг илгээж «Нехелам хүн Шемаиагийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Би түүнийг илгээгээгүй хэдий ч Шемаиа та нарт эш үзүүлэн, та нарыг худалд итгүүлсэн тул,”


“Миний нэрээр хуурамчаар эш үзүүлдэг эш үзүүлэгчид ”Би зүүд зүүдэллээ, би зүүд зүүдэллээ!» гэж юу хэлснийг Би сонссон билээ.


Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарт эш үзүүлж байгаа эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Тэд та нарыг хоосон дэмий юманд удирдаж байна. Тэд ЭЗЭНий амаас бус, өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.


Ард түмэн минь! Хүүхдүүд тэднийг дарлаж, эмэгтэйчүүд тэднийг захирдаг. Ард түмэн минь, та нарыг дагуулагчид та нарыг төөрүүлж, замыг чинь будлиулж байна.


Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг эш үзүүлэгч Миний нэрээр дураараа яривал, эсвэл өөр бурхдын нэрээр яривал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн.


Иймд би үүнийг хийе гэж бодохдоо хэлбэлзээгүй биз дээ? Эсвэл би юм төлөвлөхдөө махан биеийнхээ дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор “За, за”, “Үгүй, үгүй” гэдэг гэж үү?


Харин та нар худал хуурмагаар хүрээлдэг. Та нар бүгдээрээ олиггүй эмч нар юм.


Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс, сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.


“Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав. Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн болох Израилийг төөрүүлж байв.


“Үзэгтүн, Би өөрсдийнхөө хэлийг ашиглан, «ЭЗЭН тунхаглаж байна» гэж тунхагладаг эш үзүүлэгчдийн эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эзэн тушаагаагүйсэн бол хэн хэлэхэд тэр нь болж өнгөрдөг вэ?


Терафим гэм бурууг ярин, мэргэчид худал үзэгдэл үзэн, хуурамч зүүднүүд хэлнэ. Тэд дэмий хоосон тайвшруулна. Ингээд хүмүүс хонь мэт төөрөн, хоньчингүй учир зовно.


Swiv nou:

Piblisite


Piblisite