Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:29 - Ариун Библи 2004

29 “Миний үг галтай адил биш гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чулууг бутлах алхтай адил биш гэж үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 “Үг минь галтай адил бус уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чулууг бутлах алхтай адил бус уу?

Gade chapit la Kopi




Иеремиа 23:29
11 Referans Kwoze  

Учир нь Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм.


Тиймээс түмэн цэргийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи энэ үгийг хэлсэн тул үзэгтүн, Би чиний аманд Өөрийн үгсээ гал, энэ хүмүүсийг түлээ болгож, тэднийг шатаах болно.


Тэд нэг нэгэндээ —Замд Тэр бидэнтэй ярилцаж, Судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань [бидний дотор] шатаж байсан бус уу? гээд,


Харин хэрэв би “Би Түүнийг дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй” гэвэл энэ нь миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно. Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чадахгүй.


Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн нь тэднийг хорлохыг хүссэн бол тэр хүн ингэж алагдах ёстой.


Сүнс бол амь өгдөг, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ.


Тэгтэл гал хаялах мэт хэлүүд бий болон хүн нэг бүрийн дээр тогтохыг тэд харлаа.


Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд, Петр болон бусад элч нараас —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэж асууцгаав.


Нэгэнд нь аминаас амь дахь үнэр авай. Нөгөөд нь үхлээс үхэл дэх үнэр авай. Хэн эдгээрт чадвартай вэ?


Тиймээс Би эш үзүүлэгчдээр дамжуулж тэднийг хэсэгчин цавчсан. Би Өөрийн амны үгээр тэднийг алсан. Та нарын дээрх шүүлт нь цахилах аянга мэт юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite