Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:13 - Ариун Библи 2004

13 “Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав. Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн болох Израилийг төөрүүлж байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 “Үүнээс гадна, Самарийн эш үзүүлэгчдийн дунд Би эвгүй муухай зүйл харав. Тэд Баалаар эш үзүүлж, Миний ард түмэн Израилийг төөрүүлж байв.

Gade chapit la Kopi




Иеремиа 23:13
12 Referans Kwoze  

Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлээгүй. Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй. Удирдагчид бас Миний эсрэг нүгэл үйлдэж, эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж, ашиг тусгүй зүйлсийн араас явсан.


Учир нь энэ хүмүүсийн газарчлагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр газарчлуулсан хүмүүс нь будлин самуурдаг.


Ийнхүү Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүү бузар мууг хийлгүүлэн Иуда болон Иерусалимын оршин суугчдыг Манассе төөрөгдүүлсэн юм.


Елиа тэдэнд —Баалын эш үзүүлэгчдийг баригтун. Нэгэнд нь ч зугтах боломж бүү өг хэмээв. Ард түмэн тэднийг барьж аваад, Елиа тэднийг Кишон горхины дэргэд аваачиж, тэнд алжээ.


“Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн, тэднийг хэлж, өөрсдийн худал хуурмаг болон болчимгүй сайрхлаараа Миний хүмүүсийг төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Гэтэл Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авахуулан энэ өдрийг хүртэл Израиль, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгсийг түүн дээр бич.


Завхайрал, дарс ба шинэ дарс нь ухааныг алдуулдаг билээ.


Миний ард түмэн модон шүтээнтэйгээ зөвлөж, тэдний ид шидтэний дохиур нь тэдэнд мэдүүлдэг. Учир нь завхайрлын сүнс тэднийг төөрүүлж, тэд Бурханаасаа хагацан, биеэ үнэлжээ.


Энэ бүгд нь Иаковын тэрслэл, Израилийн гэрийн нүглүүдийн төлөө юм. Иаковын эсэргүүцэл нь юу вэ? Самари биш гэж үү? Иудагийн өндөр газрууд нь юу вэ? Иерусалим биш гэж үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite