Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 23:12 - Ариун Библи 2004

12 “Тийм учраас тэдний зам өөрсдөд нь халтиргаатай зам мэт байх болно. Тэд түнэр харанхуй уруу зайлуулагдаж, тийшээ унана. Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 “Тиймээс зам нь тэдэнд түнэр харанхуй уруу туун Тийш унагах халтиргаатай зам мэт байна. Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 23:12
18 Referans Kwoze  

Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.


Тэдэнд амьд үлдэгсэд үлдэхгүй. Учир нь Би Анатотын хүмүүс дээр гамшгийг буюу тэдний шийтгэлийн жилийг авчирна.


Хар санаатны зам нь харанхуй мэт буюу. Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.


ЭЗЭНий тэнгэр элчээр тэднийг хөөлгөн Замыг нь харанхуй, халтиргаатай болгооч.


Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл нь та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуураа явагтун. Харанхуйд явагч хүн хаашаа яваагаа мэдэхгүй.


Дараа нь тэд газар уруу харахад зовлон, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.


Үнэндээ Та тэднийг хальтиргаатай газар байлгасан юм. Та тэднийг мөхөл уруу хаясан.


Харин одоо явж, Миний чамд айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэр элч чиний өмнө явна. Гэвч Би Өөрийн шийтгэх өдөрт тэднийг нүглийнх нь төлөө шийтгэнэ гэв.


өөрсдийнхөө шившгийг далайн хөөс шиг хөөсрүүлэн хаялах тэнгисийн догшин давалгаа, хэрэн тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө үүрд хадгалагдсан юм.


Харин ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, харанхуй нүдийг нь сохолсон тул хаашаа яваагаа ч мэддэггүй.


Тэдгээрийн хамгийн сайн нь өргөст ургамал, хамгийн цэх шударга нь үүргэнийн шивээ мэт юм. Чи харуулыг тавих тэр өдөр чиний шийтгэл ирэх болно. Тэгээд тэдний үймээн будлиан ирэх болно.


Түүний бүх залуу бухыг илдэнд өг. Тэднийг нядлуулахаар явуул! Тэдний өдөр буюу шийтгэлийнх нь цаг ирсэн тул гаслан зовлон тэдний дээр байг.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэрээр гэрлээс харанхуй уруу хөөгдөж, оршин суугчидтай ертөнцөөс зайлуулагдсан ажээ.


Өшөө авалт нь Минийх. Тэдний хөл алдах тэр цагт Би хариугаа авна. Тэдний гамшгийн өдөр ойртож байна. Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс нь тэдэн уруу яарч байна” гэнэ.


Тэд мэддэггүй, ойлгодог ч үгүй. Тэд харанхуйд холхидог. Дэлхийн бүх сууриуд ганхсан.


Хар. ЭЗЭН, үзэгтүн! Хэнийг Та ингэв? Эмэгтэйчүүд өөрсдийн үр хүүхдийг, эрүүл төрсөн балчир хүүхдүүдийг идэх ёстой юм гэж үү? Эзэний ариун газарт эш үзүүлэгч болон тахилч алуулах ёстой юм гэж үү?


Тэд үйлдсэн жигшүүрээсээ болж ичсэн үү? Тэд үнэхээр ичээгүй. Тэд яаж улайхыг ч мэдээгүй. Тийм учраас тэд унадаг хүмүүсийн дунд унах болно. Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдох болно» гэж ЭЗЭН айлддаг”.


Swiv nou:

Piblisite


Piblisite