Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 22:7 - Ариун Библи 2004

7 Учир нь тус бүр нь өөр өөрсдийн зэр зэвсэгтэй сүйтгэгчдийг Би чиний эсрэг тавина. Тэд чиний шилмэл хушнуудыг огтолж, гал уруу хаяна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

7 Учир нь тусбүрдээ зэвсэг агссан сүйтгэгчдийг Би чиний эсрэг тавина. Тэд шилмэл хушнуудыг чинь огтолж, гал уруу хаяна.

Gade chapit la Kopi




Иеремиа 22:7
14 Referans Kwoze  

Чи боолуудаараа дамжуулан Эзэнийг доромжилж, «Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд, Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ. Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа. Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд хүрч очно.


Би та нарыг өөрсдийн чинь үйлсийн үр дүнгийн дагуу шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд Би ойд нь гал асаана» хэмээв” гэж хэл гэв.


Хаан уурлаад, цэргүүдээ илгээн тэдгээр алуурчдыг хөнөөгөөд, хотыг нь галдан шатаав.


Ливан аа, хаалгуудаа онгойлго. Хуш моддыг чинь гал залгиг.


Үзэгтүн, Би алс холоос чиний эсрэг нэгэн үндэстнийг авчирч байна, Израилийн гэр ээ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн. Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн. Тэдний юу хэлж байгааг нь ч чи ойлгож чадахгүй.


Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө далайн эргийн элснээс ч илүү олон болно. Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг үд дунд сүйтгэгчийг авчирна. Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.


Swiv nou:

Piblisite


Piblisite