Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 22:30 - Ариун Библи 2004

30 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хүнийг үр хүүхэдгүй, өөрийн өдрүүддээ цэцэглэн дэвжихгүй хүн гэж бич. Учир нь Түүний удмын ямар ч хүн Давидын сэнтий дээр суун, Иудад дахин захиран, хөгжиж дэвшихгүй билээ» хэмээв”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

30 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хүнийг үр хүүхэдгүй, Өөрийн өдрүүддээ бүтэлгүй хүн гэж бич. Учир нь удмынх нь ямар ч хүн Давидын сэнтийд залран Иудаг цааш захирахгүй» хэмээв.”

Gade chapit la Kopi




Иеремиа 22:30
11 Referans Kwoze  

Тийм учраас Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Түүнд Давидын сэнтийд залрах хэн ч үгүй байх бөгөөд түүний үхсэн бие нь өдрийн бүгчим халуун болон шөнийн хүйтэн жаварт хаягдах болно.


Зарлигийн эсрэг бузар мууг сэдэгчдийн буюу Сүйрлийн сэнтий Тантай эвсэж чадах уу?


Учир нь хоньчид тэнэг болж, ЭЗЭНийг эрэлхийлсэнгүй. Тиймээс тэд өсөж дэвжээгүй бөгөөд бүх хонин сүрэг нь тарж бутарчээ.


Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарах болно. Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд чи тэдний хамт өсөн дэвжихгүй гэв.


«Давидын сэнтий дээр суудаг Иудагийн хаан аа, чи болон чиний зарц нар, мөн энэ дааман хаалгуудаар орж ирдэг чиний хүмүүс ээ, ЭЗЭНий үгийг сонсогтун.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Нехелам хүн Шемаиаг болон түүний үр удмыг шийтгэх гэж байна. Энэ ард түмний дунд түүнд хэн ч амьд үлдэхгүй бөгөөд Өөрийн хүмүүстээ Миний үйлдэх гэж байгаа сайныг тэрээр харахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг тэрслэлийг номлосон юм”»” гэж хэл хэмээн айлдлаа.


Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг нүднийх нь өмнө алсан бөгөөд Иудагийн бүх түшмэдийг Риблад хяджээ.


Тэрээр өөрийн хүмүүсийн дунд үр хүүхэд, эсвэл төрөл садангүй бөгөөд түр амьдарсан газартаа ч үлдэх хүнгүй билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite