Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 21:9 - Ариун Библи 2004

9 Энэ хотод суусан нэгэн илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван, та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн амьдарч, өөрийнхөө амиар төлөөсийг төлнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Энэ хотод суусан нэгэн нь илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн нэгэн нь амьд гарч, амиараа төлөөсийг төлнө.

Gade chapit la Kopi




Иеремиа 21:9
12 Referans Kwoze  

“ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьдарч, өөрийнхөө амийг олз мэт болгож, амьд үлдэнэ».


Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь үзэгтүн, Би бүх махан биеүд дээр гай гамшиг авчрах гэж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Харин чиний явж болох бүх газарт Би чиний амийг чамд олз болгон өгнө»” гэжээ.


Учир нь Би чамайг заавал аварч, чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэсэн тул өөрийн амиа олз мэт авна” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй” гэв.


Тэднийг мацаг барихад Би тэдний орилохыг сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн болон тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.


Вавилоны хаанд үйлчлэхгүй үндэстэнд ЭЗЭНий айлдсан шиг чи болон чиний ард түмэн илд, өлсгөлөн болон тахлаар үхэж яах юм бэ?


Тэгээд дараа нь Иудагийн хаан Зедекиа, түүний зарц нар болон ард түмнийг буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг хүртэл Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, тэдний дайснуудын гарт, мөн тэдний амийг эрэн хайгчдын гарт тушаана. Тэрээр тэднийг илдний ирээр цохино. Тэрээр тэднийг амьд үлдээхгүй, өрөвдөх ч үгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна»”.


Би тэдэнд болон тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн газар нутгаас тэднийг устгах хүртэл тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээнэ” гэв.


Харин хүзүүгээ Вавилоны хааны буулган доор хийж, түүнд үйлчлэх үндэстнүүдийг Би газар нутагт нь үлдээх бөгөөд тэд газар хагалж, тэнд амьдрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэл”.


Та нарын гуравны нэг нь гай гамшгаар үхэж, эсвэл чиний дунд өлсгөлөнгөөр устах болно. Гуравны нэг нь чиний эргэн тойронд илдэнд алагдаж, гуравны нэгийг Би зүг бүрд тарааж, тэдний араас илдийг хуйнаас нь сугална.


Би эдгээр бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж, —Өөрийн хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд болон түүний ард түмэнд үйлчилж, амьдар!


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хот Вавилоны хааны цэргүүдийн гарт лавтай яа тушаагдаж, тэрээр түүнийг олзолно»”.


Swiv nou:

Piblisite


Piblisite