Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 21:1 - Ариун Библи 2004

1 ЭЗЭНээс Иеремиад үг ирэхэд Зедекиа хаан түүн уруу Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү, тахилч Зефаниаг илгээн

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 ЭЗЭНээс Иеремиад үг ирэхэд Зедекиа хаан түүн уруу Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү, тахилч Зефаниаг илгээн

Gade chapit la Kopi




Иеремиа 21:1
20 Referans Kwoze  

Гэсэн хэдий ч Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг “Бидний Бурхан ЭЗЭНээс бидний төлөө залбирна уу” гэж хэлүүлэн эш үзүүлэгч Иеремиа уруу явуулав.


“Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Иерусалим дахь бүх хүмүүст, Маасеиагийн хүү тахилч Зефаниад болон бүх тахилч нарт чи өөрийн нэрээр захидал илгээн,


Дараа нь харуулын ахмад нь тэргүүн тахилч Сераиа болон дэд тахилч Зефаниаг сүмийн гурван түшмэдийн хамт авч явав.


Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал болон Малхийагийн хүү Пашхур нар Иеремиагийн бүх ард түмэнд хэлж байсан үгсийг сонсов.


Вавилоны хаан Небухаднезарын Иудагийн нутагт хаан болгосон Иосиагийн хүү Зедекиа нь Иехоиакимын хүү Кониагийн оронд хаан болж хаанчлав.


Бас Адаиа байсан бөгөөд тэр бол Иерохамын хүү, Пашурын ач, Малхиагийн гуч юм. Мөн Маасаи байсан бөгөөд тэр бол Адиелын хүү, Иазерагийн ач, Мишулламын гуч, Мешиллемитийн дөч, Иммерийн тач юм.


сүмийн ажлыг гүйцэтгэдэг тэдний садан төрлийнхөн найман зуун хорин хоёр. Мөн Малхиагийн хүү, Пашхурын хүү, Зехариагийн хүү, Амзийн хүү, Пелалиагийн хүү, Иерохамын хүү Адаиа


Иосиагийн хөвгүүдийн ууган нь Иоханан, удаах хүү нь Иехоиаким, гуравдугаар нь Зедекиа, дөрөвдүгээр нь Шаллум болой.


Тиймээс Бурхан тэднийг халдеичуудын хааны гарт тушаасанд тэр нь ирж, тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөсөнгүй.


Тахилч Зефаниа энэ захидлыг эш үзүүлэгч Иеремиад уншив.


“Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи ингэж хэлэгтүн. ”Үзэгтүн, та нарт туслахаар ирсэн Фараоны цэргүүд өөрсдийн нутаг Египет уруу буцах гэж байна.


Зедекиа хаан хүн явуулж, түүнийг гаргажээ. Өөрийн ордонд хаан түүнээс нууцаар асуун, —ЭЗЭНээс ирсэн үг байна уу? гэхэд Иеремиа —Байна! гэв. Тэгээд тэрээр —Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв.


Дараа нь Зедекиа хаан хүн явуулж, ЭЗЭНий өргөөнд байдаг гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулав. Хаан Иеремиад —Би чамаас нэг юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв.


Явцгааж, миний төлөө, ард түмэн болон бүх Иудагийн төлөө, олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Бидний талаар бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр энэ номын үгсийг бидний эцэг өвгөд сонсоогүй учраас бидний эсрэг шатаж буй ЭЗЭНий уур хилэн агуу ажээ гэв.


тэднийг ЭЗЭНий өргөөнд, түшмэдийн танхимын дэргэд, дааман хаалганы харуул Шаллумын хүү Маасеин танхимын дээр байрлаж байсан Бурханы хүн, Игдалиагийн хүү Хананы хөвгүүдийн танхимд авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite