Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 20:6 - Ариун Библи 2004

6 Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чи болон чиний худал эш үзүүллэгийг сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чамайг болон худал эш үзүүллэгийг чинь сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 20:6
25 Referans Kwoze  

Чиний эш үзүүлэгчид чиний төлөө хуурамч, тэнэг үзэгдлүүдийг харсан. Тэд чамайг олзноос гаргахын тулд чиний гэм бурууг дэлгэж тавиагүй, харин тэд чиний төлөө хуурамч болон төөрөлдүүлэх зөнгүүдийг үзэв.


Түүний эш үзүүлэгчид хуурамч үзэгдлийг үзэж, тэдний төлөө худлыг урьдчилан хэлж, ЭЗЭН айлдаагүй атал “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүлснээрээ тэдэнд шохой түрхэв.


Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би чамайг өөрт чинь болоод бүх найз нөхдөд чинь аймшиг болгох гэж байна. Чиний нүд харсаар байхад тэд дайснуудынхаа илдэнд унана. Ингээд Би бүх Иудаг Вавилоны хааны гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг цөлөгдөгсөд болгон Вавилон уруу аваачиж, тэднийг илдээр хядна.


Ийн атал хэрэв хэн нэгэн нь эш үзүүлсээр байвал, түүнийг төрүүлсэн эцэг эх нь түүнд «Чи амьдрахгүй. Учир нь чи ЭЗЭНий нэрээр худал ярьсан» гэх болно. Төрүүлсэн эцэг эх нь түүнийг эш үзүүлж байх үед нь нэвт хатгана.


Хэрвээ салхи хийгээд худал хуурмагийн хойноос алхаж буй хүн худал ярьж, «Би та нарт дарс болоод нэрмэл архины талаар ярина» гэж хэлсэн бол, тэрээр энэ ард түмний эш үзүүлэгч болно.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Нехелам хүн Шемаиаг болон түүний үр удмыг шийтгэх гэж байна. Энэ ард түмний дунд түүнд хэн ч амьд үлдэхгүй бөгөөд Өөрийн хүмүүстээ Миний үйлдэх гэж байгаа сайныг тэрээр харахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг тэрслэлийг номлосон юм”»” гэж хэл хэмээн айлдлаа.


“Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн, тэднийг хэлж, өөрсдийн худал хуурмаг болон болчимгүй сайрхлаараа Миний хүмүүсийг төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Гэтэл Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй бөгөөд тэд энэ хүмүүст огтхон ч ашиг тус өгдөггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг. Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм! Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?


Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс, сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.


ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ.


Би Өөрийн царайг та нарын эсрэг хандуулж, дайсныхаа өмнө та нар цохигдон унах болно. Та нарыг үзэн ядагчид нь та нарыг захирах бөгөөд хэн ч та нарыг мөшгөөгүй байхад та нар зугтан явах болно.


Иммерийн хүү, ЭЗЭНий өргөөний тэргүүн түшмэл болох тахилч Пашхур эдгээр зүйлсийг Иеремиа эш үзүүлж байгааг сонсоод,


Харин “Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд «Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нэрвэгдэхгүй, харин би та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө» гэж хэлж байна” гэж би хэлэв.


Мөн тэдний эш үзүүлэгийг сонссон хүмүүс өлсгөлөн болон илдний улмаас Иерусалимын гудамжнуудад хаягдах болно. Тэднийг, эхнэрүүдийг нь ч, хөвгүүдийг нь ч, охидыг нь ч оршуулах хэн ч байхгүй байна. Учир нь Би тэдний хорон мууг өөрсөд дээр нь асгах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite