Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 2:18 - Ариун Библи 2004

18 Харин одоо Нил мөрний уснаас уух гэж Египет уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ? Эсвэл Евфрат мөрний уснаас уух гэж Ассири уруу орох зам дээр чи юу хийж байгаа юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Харин одоо чи Нил мөрний уснаас уух гээд Египет орох зам дээр юу хийж байгаа юм бэ? Эсвэл Евфрат мөрний уснаас уух гээд Ассири орох зам дээр юу хийж байгаа юм бэ?

Gade chapit la Kopi




Иеремиа 2:18
18 Referans Kwoze  

Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван эзний газар нутаг буюу аввичуудын газар нутаг,


Тиймээс Ефраим нь ухаангүй тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явдаг.


Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ? Ассири чамайг шившиг болгосны адил Египет ч бас чамайг шившиг болгоно.


Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй, ЭЗЭНийг хайлгүй, харин Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд, морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.


Ефраим нь өөрийн өвчнийг, Иуда нь өөрийн шархыг үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээжээ. Харин тэр чамайг эдгээж, чиний шархыг эмчилж чадахгүй.


Гэтэл тэр түүний эсрэг тэрсэлж, морьд болон олон цэргийг авахын тулд элч нарыг Египет уруу илгээв. Тэр амжилт олох уу? Ийм зүйлсийг хийдэг тэр амь мултрах уу? Тэр үнэхээр гэрээг зөрчин амь мултарч чадах уу?


Тусламж ашиггүй байсан тул бидний нүд сүүмийв. Аварч чадахгүй үндэстнийг бид харуулдан харж байсан билээ.


Тэр өдөр Эзэн Евфратын чанадад орших нутгаас хөлсөлж авсан тонгоргоороо толгойн болон хөлийн үсийг хусаж, мөн сахлыг авна. Тэр тонгорог нь Ассирийн хаан юм.


их усан дээр байсан. Тирийн орлого нь Шихорын үр тариа, Нилийн ургац бөгөөд тэрээр үндэстнүүдийн зах зээлийн газар байсан юм.


Түүгээр ч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагүй.


Тэр үед Ахаз хаан Ассирийн хаад уруу тусламж хүсэн хүн илгээв.


Итгэлгүй охин, чи хир удаан үүгээр түүгээр явах юм бэ? Учир нь ЭЗЭН газар дэлхий дээр нэгэн шинэ зүйл бүтээв. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ”.


Хангалттай талхыг олохын тулд бид Египет, Ассирид захирагдав.


Чи үндэстнүүдтэй садар самууныг үйлдэж, тэдний шүтээнүүдээр өөрийгөө бузарласан учраас эдгээр зүйлс чамд өгөгдөнө.


Swiv nou:

Piblisite


Piblisite