Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 2:10 - Ариун Библи 2004

10 Киттимийн эрэг уруу гатлан оч, Кедар уруу илгээн анхааралтай ажиглаж, үүнтэй адил зүйл болж байсан эсэхийг хар.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Киттимийн эрэгт гатлан оч, Кедар уруу илгээн анхааралтай ажиглаж, Үүнтэй адил зүйл болж байсан эсэхийг хар.

Gade chapit la Kopi




Иеремиа 2:10
21 Referans Kwoze  

Би Мешект түр сууж, Кедарын майхнуудын дунд оршин суудаг тул би гаслантай яа!


Та нарын дунд харь үндэстнүүдийн дунд хүртэл байдаггүй, садар самуун явдал байдаг нь дуулдлаа. Нэг чинь эцгийнхээ эхнэртэй нөхцдөг гэнэ.


Учир нь Киттимийн хөлөг онгоцнууд түүний эсрэг дайрна. Тийм учраас тэрээр зүрх алдан буцаж, ариун гэрээнд хилэгнэн, үйлдлээ хийнэ. Тэрээр буцаж ирээд ариун гэрээг үл ойшоогчдыг дээдэлнэ.


Башаны царс модоор тэд чамд сэлүүрүүдийг хийж, Киприйн арлуудын нарс модоор хийсэн чиний тавцанг тэд зааны соёогоор шигтгэсэн.


Эзэн үүнийг надад айлдав. “Хөлсний жилүүд гэж тооцогдож байсан нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан эцэс болно.


Кохатын хөвгүүд дөрвүүлээ бөгөөд Амрам, Изхар, Хеброн, Уззиел нар байв.


Давид өндөр настай болоод өөрийн хүү Соломоныг Израилийн хаан болгов.


Иаваны хөвгүүд нь Елиша, Таршиш, Киттим, Роданим нар юм.


Үүнийг үзсэн бүгд —Израилийн хөвгүүд Египет газраас гарсан өдрөөс энэ өдрийг хүртэл үүнтэй адил хэрэг гарсан ч үгүй, үзэгдсэн ч үгүй билээ. Үүнийг сайтар тунгаан бодож, зөвлөн хэлтүгэй гэлцэв.


Гэвч хөлөг онгоцнууд Киттимийн эргээс ирж, тэдгээр нь Асшурыг, Еберийг зовооно. Тийнхүү тэд ч бас сүйрнэ гэлээ.


Хөвгүүдийн нэрс тэдний төрсөн дарааллаар дараах болой: ууган хүү Небаиот, удаах нь Кедар, Адбеел, Мибсам,


Тэгэхэд хүмүүс “Өвөг дээдсийг нь Египет газраас чөлөөлсөн Бурхан ЭЗЭНийг Израилийн ард түмэн умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэж хэлнэ хэмээн айлдав.


Тэр “Сидоны дарагдсан, онгон охин минь. Чи цаашид хөөрөн баясахгүй. Бос, Киприйг дайран өнгөр. Тэнд ч гэсэн чи ямар ч амралт олохгүй” гэж айлдав.


Вавилоны хаан Небухаднезарын дийлсэн Кедар болон Хазорын хаанчлалуудын тухай. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Босож, Кедар уруу явж, дорно зүгийн эрчүүдийг устга.


Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нарыг тойрон буй үндэстнүүдээс ч илүү их самуурал та нарт байгаа бөгөөд та нар Миний тогтоолуудын дотор явалгүй, Миний зарлигуудыг сахилгүй, та нарыг тойрч буй үндэстнүүдийн тогтоолыг сахиагүй учир”


Дараа нь тэрээр нүүрээ далайн арлууд уруу хандуулж, тэднээс олныг эзлэн авна. Харин нэгэн жанжин нь түүний зэвүүцлийг зогсоож, зэвүүцлийг нь өөрийнх нь эсрэг эргүүлнэ.


Тирийн тухай зөн. Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун! Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов. Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.


Чи өөрийн зарим хувцаснуудыг авч, янз бүрийн өнгөтэй мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсдөдөө бүтээж, тэдний дээр бий болох ёсгүй, тохиолдох ёсгүй садар самууныг үйлдэв.


Араб болон Кедарын хамаг ноёд хурганууд, хуцнууд болон ямаануудаар чиний худалдан авагчид байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite