Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 19:11 - Ариун Библи 2004

11 тэдэнд “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна «Дахин дахин засаж болохгүйгээр ваарчны савыг хагалахтай яг адил Би энэ хүмүүс болон энэ хотыг хагална. Оршуулах газар байхгүй тул тэд Тофетэд оршуулна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 тэдэнд “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ваарчны савыг дахин засал авахгүй болтол нь хагалахтай адил Би энэ хүмүүс болон энэ хотыг хагална. Оршуулах газар байхгүй тул тэд Тофетэд оршуулна.

Gade chapit la Kopi




Иеремиа 19:11
13 Referans Kwoze  

Чи тэднийг төмөр таягаар хэмх цохиж, Шавар сав шиг бутлах болно» гэсэн”.


Тэдний эвдрэл нь ваарчны сав хагарахтай адил болно. Иймээс түүнийг хайр найргүй эвдэж, зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч үлдээлгүй бутална”.


Сайн алтаар үнэлэгдэж байсан Сионы эрдэнэт хөвгүүд хэрхэн ваарчны гарын ажил болох шавар ваар мэт болов!


Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсан. Үүнчлэн тэр хүн шавар сав суулгануудыг хага цохих адил тэднийг төмөр таягаар захирах болно.


Би тэднийг эцгүүд болон хөвгүүдийнх нь хамт бие биенийх нь эсрэг бут цохино» гэж ЭЗЭН тунхаглаж байна. ”Би тэднийг өрөвдөх ч үгүй, харамсах ч үгүй, энэрэх ч үгүй устгана” хэмээв» гэж хэл” гэжээ.


Тийм учраас, үзэгтүн, энэ газар Тофет буюу Бен-хинномын хөндий гэж дахин нэрлэгдэхээ больж, харин Аллагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр бидэн дээр орж ирснээ Паулын бүсийг авч өөрийнхөө хөл, гарыг хүлээд —Ариун Сүнс надад “Иерусалим дахь иудейчүүд энэ бүсний эзнийг ийн хүлээд харь үндэстний гарт тушаана” гэж айлдаж байна гэв.


Тиймээс сүйрэл нь гэнэт ирж, Тэр даруй тэрээр эдгэшгүйгээр гэмтэнэ.


Энэ газар болон түүний оршин суугчдад Би ингэж хандах нь энэ хотыг Тофет шиг болгохын тулд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Моабын бүх байшингийн дээврүүд дээр болон түүний гудамжнуудад газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чи энэ хуйлмал номыг уншиж дуусангуутаа түүнд чулуу уяад, түүнийг Евфрат мөрний гол уруу шидээд,


Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир. Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө. Учир нь та нарын хядлагын болон таран бутралтын үе ирсэн бөгөөд та нар шилмэл сав шиг унана.


Swiv nou:

Piblisite


Piblisite