Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 18:6 - Ариун Библи 2004

6 “Израилийн гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарт мөн ингэж үйлдэж чадахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилийн гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 “Израилийн гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарыг мөн ингэж чадахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилийн гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ.

Gade chapit la Kopi




Иеремиа 18:6
8 Referans Kwoze  

Гэвч эдүгээ ЭЗЭН, Та бол бидний Эцэг билээ. Бид шавар, Та бол бидний ваарчин. Бид бүгдээрээ Таны мутрын бүтээл.


Бүтээгчтэйгээ маргалдагчид хөөрхий еэ! Шавар сав нь газрын савнуудтай хамт байг. Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» гэж хэлэх үү? Эсвэл хийж байгаа юм чинь «Тэр гаргүй юм байна» гэж хэлнэ гэж үү?


Гэтэл түүний шавраар хийж байсан ваар гарт нь нурахад, тэрээр түүнийг өөрт нь таалагдсан ондоо ваар болгож дахин хийв.


Би өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурав уу?” гэжээ.


Хааны харсан ариун нэгэн, тэнгэр элч мэт харуул тэнгэрээс бууж ирээд, «Модыг цавчиж, устга. Зөвхөн түүний хожуулыг үндэснүүдтэй нь газарт үлдээж, харин төмөр ба хүрлэн татлагаар баглаж, хээрийн шинэхэн өвсний дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, хээрийн араатнуудтай хамт долоон цаг үеийг өнгөртөл байг» гэж хэлсэн.


Учир нь хэн Эзэний оюун ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч нь болсон бэ?


Тэгтэл ЭЗЭНий үг над дээр ирж,


Swiv nou:

Piblisite


Piblisite