Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 18:20 - Ариун Библи 2004

20 Сайныг муугаар хариулах ёстой гэж үү? Учир нь тэд надад нүх ухжээ. Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд тэдний төлөө сайныг ярихаар би Таны өмнө хэрхэн зогссоныг санаач.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Сайныг муугаар хариулах ёстой гэж үү? Учир нь тэд надад нүх ухжээ. Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд Тэдний төлөө сайныг ярихаар Таны өмнө би хэрхэн зогссоныг санаач.

Gade chapit la Kopi




Иеремиа 18:20
31 Referans Kwoze  

Тэд миний хөлд тор тавьсан. Сэтгэл минь бөхийв. Тэд миний өмнө нүх ухсан. Тэд түүний гүн уруу унацгаав. Села


Учир нь ямар ч шалтгаангүйгээр тэд намайг барихаар тор тавьсан, Ямар ч шалтгаангүйгээр тэд миний сүнсэнд нүх ухсан.


Тиймээс тэднийг устгана гэж Тэр айлдсан бөгөөд Түүний уур хилэнг тэднийг устгахаас болиулан буцаахын тулд Түүний сонгосон хүн Мосе Түүний өмнө зөрчил дунд зогсоогүйсэн бол үүнийгээ гүйцэлдүүлэхсэн.


Тэд сэтгэлийг минь өнчрүүлэн Тусыг минь усаар хариулдаг.


Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад тэдний гэрүүдээс хашхираан сонстох болтугай. Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж, миний хөлд урхи тавьж нуусан билээ.


Нүх ухагч хүн түүндээ унаж ч магад. Хана нэвтлэгч нэгэн могойд хазуулж ч магад.


Нүхийг ухагч хүн өөрөө түүн уруугаа унана. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр унана.


Хорон санаатнууд намайг устгахаар отон хүлээдэг. Би Таны гэрчлэлүүдийг гүн тунгаана.


Харин “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний Хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд тэд үүнийг үйлдсэн.


Есүс тэдэнд —Эцэгээсээ олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд


Өө, ЭЗЭН, бид өөрсдийнхөө хорон мууг, эцэг өвгөдийнхөө гэм бурууг мэднэ. Учир нь бид Таны эсрэг нүгэл үйлдсэн билээ.


Тийм учраас энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах дуу, эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэдний гамшгаас болж тэд Намайг дуудахад Би сонсохгүй.


Чиний хувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надад зуучлан бүү залбир. Учир нь Би чамайг сонсохгүй.


Сайныг саараар хариулагч хүний гэрээс бузар муу үл сална.


Би сайныг дагадаг тул сайныг муугаар хариулагчид намайг эсэргүүцдэг.


Тэрээр нүх малтан, түүнийгээ ухаад, Өөрийн ухсан нүхэндээ унасан юм.


Та нар өнчин хүмүүсийн төлөө ч шавга хаяж, анд найзаа арилжих байсан.


Дараа нь Ионатан эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж, —Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бөгөөд түүний үйлдсэн нь танд их ашигтай болж байсан хойно хаантан та өөрийн боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэгтүн.


Учир нь Миний ард түмний дундаас хорон муу хүмүүс олдсон бөгөөд тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг. Тэд урхи тавьж, тэд хүмүүсийг барьдаг.


Тэгээд ЭЗЭН надад айлдахдаа Мосе, Самуел нар хүртэл Миний өмнө зогсож байсан ч Миний зүрх энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг Миний оршихуйгаас зайлуулан, тэднийг явуул!


Өө, ЭЗЭН, намайг сонсож, миний дайснууд юу хэлж байгааг сонсооч!


Харин тэд эш үзүүлэгчид мөн болоод ЭЗЭНий үг тэдэнтэй хамт байгаа бол, ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудыг Вавилон уруу явуулахгүйн төлөө түмэн цэргийн ЭЗЭНээс тэд одоо гуйг.


ЭЗЭН, Та миний дарамтыг харсан билээ. Хэргийг минь шүүгээч.


Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний хувьд, намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч, тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.


Swiv nou:

Piblisite


Piblisite