Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 17:18 - Ариун Библи 2004

18 Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний хувьд, намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч, тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний тухайд намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч, Тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.

Gade chapit la Kopi




Иеремиа 17:18
21 Referans Kwoze  

Миний амийг хайгчдыг шившиг болгож, ичгүүрт унагаагаач. Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг буцааж, дорд болгооч.


Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тийм учраас намайг хавчигчид бүдэрч, дийлэхгүй. Тэд унаснаасаа болж мартагдашгүй үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.


Харин зөв шударгаар шүүдэг, зүрх сэтгэлийг сорьдог түмэн цэргийн ЭЗЭН, тэднээс Таны өшөө авахыг надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.


Миний амийг устгахаар хайгчдыг Хамтад нь ичгүүрт унагаж, дорд болгооч. Намайг шархлахад баярлагчдыг Ухрааж, шившиг болгооч.


Түүнийг мэдээгүй байхад сүйрлийг түүнд ирүүлж, Өөрийнх нь нуусан тор өөрийг нь бариг. Тэр л сүйрэлд түүнийг унагаагаач.


Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин их буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин их найруулж өг.


Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй, гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй. Миний уруулаас гарсан юм Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.


Тэд Миний газар нутгийг бузарласан тул Би эхлээд тэдний гэм буруу болон нүглийг давхар төлнө. Тэд Миний өвийг өөрсдийн жигшүүрт шүтээнүүдийн хүүрүүдээр болон өөрсдийн жигшүүрт зүйлээр дүүргэжээ”.


ЭЗЭН, Таны дотор би хоргодов. Намайг хэзээ ч ичгүүрт бүү унагаач.


Миний амийг эрэн хайгчид Доромжлогдон, ичгүүрт орог. Намайг гэмтэхэд баярлагчид Эргэж, шившиг болог.


Тэрээр намайг ахин дахин сэглэдэг. Тэрээр дайчин мэт над уруу довтолдог.


Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Миний нүд шөнө болон өдөр нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Учир нь миний ард түмний онгон охин хүчтэй цохилтоор, хөндүүртэй халдварт шархаар бяцлуулсан билээ.


Одоо бүсээ бүсэлж, босон, Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно.


Харин, ЭЗЭН, Та намайг мэддэг билээ. Та намайг хардаг билээ. Та миний Тан уруу хандах зүрхийг шалгадаг билээ. Нядалгааны хонинууд мэт тэднийг чирч, уй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!


Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.


ЭЗЭН надад ингэж айлдав. “Явж, Иудагийн хаадын орж, гардаг нийтийн дааман хаалган дээр, мөн Иерусалимын бүх дааман хаалгууд дээр зогс.


Өө, ЭЗЭН! Түүний эд хөрөнгийг ивээж, түүний гарын үйлсийг хүлээн аваач. Түүнийг эсэргүүцэгчдийн, үзэн ядагчдын ууцыг нь хугалж, дахин босож чадахгүй болгооч!


Swiv nou:

Piblisite


Piblisite