15 Хараач, тэд надад “ЭЗЭНий үг хаана байна? Тэр нь одоо ирэг!” гэж хэлсээр байна.
“Тэр түргэн хийж, Өөрийн ажлаа яаравчлаг. Бид үзмээр байна. Израилийн Ариун Нэгэний зорилго ойртон өнгөрөх болтугай. Бид мэдмээр байна” гэж өгүүлэгчид гаслантай яа!
ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар гаслантай яа. ЭЗЭНий өдөр нь та нарт ямар зорилгоор хэрэгтэй вэ? Энэ нь гэрэл биш, харанхуй байх болно.
Хүний хүү, Израиль нутгийн тухай “Өдрүүд урт ба аливаа үзэгдэл үгүй болно” хэмээн өгүүлж буй танай хүмүүст байдаг тэр зүйр үг нь юу вэ?
Та нар өөрсдийнхөө үгсээр ЭЗЭНийг ядраасан. Гэсэн ч та нар “Бид яаж ядраасан юм бэ?” гэдэг. Үүгээрээ та нар “Мууг үйлдэгч хүн бүр ЭЗЭНий мэлмийд сайн бөгөөд Тэр тэднийг таашаадаг” эсвэл “Шударга ёсны Бурхан хаана байна вэ?” гэж хэлж байна.