Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 16:18 - Ариун Библи 2004

18 Тэд Миний газар нутгийг бузарласан тул Би эхлээд тэдний гэм буруу болон нүглийг давхар төлнө. Тэд Миний өвийг өөрсдийн жигшүүрт шүтээнүүдийн хүүрүүдээр болон өөрсдийн жигшүүрт зүйлээр дүүргэжээ”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Тэд газар нутгийг минь бузарласан тул Би эхлээд тэдний хилэнц ба нүглийн шийтгэлийг давхар барина. Тэд нутгийг минь жигшүүрт шүтээнүүдийнхээ сэгээр бузарлаж, өвийг минь жигшүүрт зүйлээрээ дүүргэв.”

Gade chapit la Kopi




Иеремиа 16:18
24 Referans Kwoze  

Иерусалимын зүрхэнд эелдэг ярь. Түүний хүнд хүчир үүрэг дууссан, түүний хилэнц зайлуулагдсан. Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн.


Түүний төлсөнчлөн түүнд буцааж төл. Үйлсийнх нь дагуу түүнд хоёр дахин их буцааж өг. Түүний найруулж байсан аяганд нь хоёр дахин их найруулж өг.


Харин бузар явдал, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн хувьд гэвэл, тэдний байгаа байдлыг толгой дээр нь буулгана хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.


Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч. Харин миний хувьд, намайг бүү шившиг болгооч. Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач. Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч, тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.


Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан нь та нар түүний үр жимс хийгээд сайн зүйлсээс хооллоосой гэсэнд байв. Гэвч та нар ирж, Миний газар нутгийг бузарлав. Миний өвийг та нар жигшүүрт зүйл болгов.


Тэднийг тэнд ирэх цагт тэд хамаг жигшүүрт юмс болон хамаг бузар юмсаа тэндээс зайлуулна.


Садар самуунаа их юманд үзээгүй тул тэрээр газар нутгийг бузарлаж, чулуу, модтой завхайрав.


Ичгүүрийнхээ оронд та нар хоёр дахин их хувийг авч, доромжлолын оронд тэд өөрсдийнхөө хувьд баярлан хашхирна. Тийм учраас тэд өөрсдийн газартаа хоёр дахин ихийг эзэмшин, мөнхийн баяр баясгалан тэднийх болно.


Босож, явагтун! Шаналгаат сүйрэл, сүйрэл авчирдаг бузар байдлын улмаас энэ нь амрах газар биш ажээ.


Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв.


Гэмгүй цусыг буюу Канааны шүтээнүүдэд тахисан Өөрсдийн охид, хөвгүүдийнхээ цусыг урсгажээ. Тэр газар ч цусаар бузарлагдсан.


Тэгээд Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгаж, утлагын тахилын ширээг чинь нураан, та нарын шүтээнүүдийн дээр хүүрүүдийг чинь овоолно. Учир нь Миний сэтгэл та нарыг жигших болно.


«Үзэгтүн, энэ нь Миний өмнө бичигдсэн. Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө. Түүгээр ч үл барам Би тэдний өвөрт нь төлнө.


“Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд бузар мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Миний нэрээр нэрлэгддэг гэрт түүнийг бузарлахын тулд тэд өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьсан билээ.


Гэсэн хэдий ч Би та нарт эш үзүүлэгчид болох Өөрийн бүх зарц нарыг дахин дахин илгээж, ”Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч” гэж хэлүүлсэн.


Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр чи өөрийн бүх бузар шүтээнүүд болон бүх жигшүүрүүдээр Миний ариун газрыг бузарласан учир Би ч бас холдуулах ба Миний мэлмий өрөвдөхгүй, Би өршөөхгүй.


Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ. Үүнийг Израильд мэдүүл! Та нарын хууль бус явдлын балиараас, та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг, сүнслэг хүн нь галзуу болжээ.


Ингэхдээ та нарын хилэнц хийгээд та нарын эцэг өвгөдийн хилэнцийг хоёуланг нь хамтад нь төлнө» гэж ЭЗЭН айлдаж байна. Учир нь тэд уулан дээр үнэртэн шатаан, толгод дээр Намайг доромжилсон. Тиймээс Би тэдний урьдын үйлсийнх нь хэмжээгээр өвөрт нь буцааж төлнө”.


Тиймийн тул тэрхүү газар дээр урсгасан цусны төлөө ба түүнийг шүтээнүүдээрээ бузарласнаас нь болж Би Өөрийн хилэнгээ тэдний дээр асгасан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite