Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 16:11 - Ариун Библи 2004

11 Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн, тэдэнд мөргөснөөс болсон юм. Харин Намайг тэд орхиж, Миний хуулийг сахиагүй билээ” гэж ЭЗЭН айлдаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Тэгэхэд чи тэдэнд “Та нарын эцэг өвгөд Намайг орхиж өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн тэдэнд мөргөснөөс болсон. Харин тэд хуулийг минь сахилгүй Намайг орхисон билээ” гэж ЭЗЭН айлдаж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 16:11
21 Referans Kwoze  

Учир нь хэдийн өнгөрсөн өдрүүдэд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх явдал болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харь үндэстнүүдийн хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай.


Харин бузар явдал, жигшүүрт юмсынхаа араас зүрхэндээ хөтлөгддөг хүмүүсийн хувьд гэвэл, тэдний байгаа байдлыг толгой дээр нь буулгана хэмээн Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.


Тэгээд тэд хариулахдаа «Учир нь тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий гэрээг орхиж, өөр бурхдад мөргөн, тэдэнд үйлчилсэн юм» гэх болно”.


Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлан, үйлчлэн, араас нь явж, эрэлхийлэн, мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдаж, булшлагдахгүй, тэд газрын хөрсөн дээр ялгадас мэт болно.


Тэгэхэд хүмүүс “Өвөг дээдсийг нь Египет газраас чөлөөлсөн Бурхан ЭЗЭНийг Израилийн ард түмэн умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, үйлчилснээс болж ЭЗЭН энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэж хэлнэ хэмээн айлдав.


Харин эцэг өвгөд нь тэдэнд заасны дагуу зүрхнийхээ гөжүүд зан болон Баалуудын араас явсан юм”.


Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлээгүй. Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй. Удирдагчид бас Миний эсрэг нүгэл үйлдэж, эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлж, ашиг тусгүй зүйлсийн араас явсан.


Тэд хэлэхдээ “Учир нь өөрсдийг нь Египет газраас авчирсан, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг тэд умартан, өөр бурхдыг үрчлэн авч, тэдэнд мөргөн, тэдэнд үйлчилсэн билээ. Тиймээс Тэр энэ бүх гай гамшгийг тэдэн дээр буулгасан юм” гэх болно хэмээн айлдав.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Иудагийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй. Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Түүний тогтоолуудыг сахиагүй. Тэдний худал нь тэднийг төөрүүлэн дагуулжээ. Тэдний эцгүүд нь түүнийг дагаж байсан юм.


Эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар Миний дүрмүүдээс эргэн, тэднийг сахиагүй. Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч та нар «Бид яаж буцан ирэх вэ?» гэж хэлдэг.


Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж, Баалд үйлчлэв.


Хэрвээ чи зүрхэндээ “Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл, чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.


Энэ нь тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад үйлчлэхээр тахилуудыг шатаахыг үргэлжлүүлснээр дамжуулан Намайг уурлуулсан тэдний хорон муу явдлаас болсон ажээ.


Бидний эцэг өвгөд нүгэл үйлдсэн агаад тэд одоо байхгүй. Тэдний гэм бурууг үүрэгчид нь бид юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite