Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 16:10 - Ариун Библи 2004

10 Чи эдгээр бүх үгсийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд “Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний гэм буруу юу юм бэ? Эсвэл бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий эсрэг үйлдсэн нүгэл маань юу юм бэ?” гэж хэлнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Чи эдгээр бүх үгийг энэ ард түмэнд хэлэхэд тэд чамд “Ямар учраас ЭЗЭН энэ бүх агуу гай гамшгийг бидний эсрэг тунхагласан юм бэ? Бидний хилэнц юу юм бэ? Эсвэл бид Бурхан ЭЗЭНийхээ эсрэг үйлдсэн нүгэл маань юу юм бэ?” гэж хэлнэ.

Gade chapit la Kopi




Иеремиа 16:10
11 Referans Kwoze  

Тэд “Яагаад бидний Бурхан ЭЗЭН бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?” гэж хэлэх үед нь чи тэдэнд “Та нар Намайг орхиж, өөрсдийн нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн бус нутагт харийнханд үйлчлэх болно” гэж хэлэгтүн.


Хэрвээ чи зүрхэндээ “Эдгээр зүйлс яагаад надад тохиолдов?” гэж хэлбэл, чиний гэм буруу маш их болсноос чиний банзал тайчигдан, чиний өсгий ил гарна.


Ефраим нь “Үнэхээр би баян болсон. Би өөрийнхөө төлөө эд баялгийг олсон. Миний бүх хөдөлмөр дотор нүгэл хэмээн тооцогдохоор ямар ч хууль бус зүйлийг тэд надаас олохгүй” гэсэн.


чи “Би гэмгүй. Түүний уур хилэн надаас үнэхээр зайлжээ” гэж хэлсэн билээ. Үзэгтүн, чи “Би нүгэл үйлдээгүй” гэсэн тул Би чамайг шүүх болно.


Баалд тахил өргөснөөр Намайг уурлуулахаар Израиль болон Иудагийн гэрүүдийн хийсэн бузар муугаас болж, чамайг суулган тарьсан, түмэн цэргийн ЭЗЭН чиний эсрэг бузар мууг тунхаглажээ.


“Би бузарлагдаагүй, би Баалуудын хойноос яваагүй” гэж чи яаж хэлж чадна вэ? Хөндий дэх өөрийнхөө замыг хараач! Чи юу хийснээ мэдэж ав! Чи бол замаа будлиулж буй хурдан ингэ,


Би Иерусалимыг сүйрлийн овоо, цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно» хэмээв.


Энэ нь тэд ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад үйлчлэхээр тахилуудыг шатаахыг үргэлжлүүлснээр дамжуулан Намайг уурлуулсан тэдний хорон муу явдлаас болсон ажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite