Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 15:21 - Ариун Библи 2004

21 “Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж, хүчирхийлэгчийн барьцнаас золино”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 “Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж, Хүчирхийлэгчийн барьцнаас золино.”

Gade chapit la Kopi




Иеремиа 15:21
24 Referans Kwoze  

Тэр биднийг тийм аймшигт үхлээс аварсан бөгөөд аврах болно. Тэр биднийг дахиж аварна гэж бид Түүнд өөрсдийн найдвараа тавьсан байв.


Тэдний Аврагч нь хүчтэй, Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг. Тэрээр газар дэлхийд амралтыг, харин Вавилоны оршин суугчдад үймээн самууныг авчрахын тулд тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.


Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм” гэж ЭЗЭН зарлиг болгов.


Учир нь харгислагчдын төгсгөл ирж, элэглэгчид алга болж, бузар мууг үйлдэхийг санаархагч бүхэн таслагдана.


ЭЗЭН тэдэнд тусалж, тэднийг чөлөөлдөг. Тэд Түүний дотор хоргоддог учраас Тэр тэднийг хорон муу хүнээс чөлөөлж, авардаг юм.


Миний өстөн ба дайснууд болох Бузар мууг үйлдэгчид махан биеийг минь залгихаар над уруу ирэхдээ Бүдэрч унацгаасан.


Намайг элдэв гай зовлонгоос ангижруулсан тэнгэр элч Энэ хүүхдүүдийг ерөөж, Тэд миний нэрээр болон миний өвөг эцэг Абрахам Бас төрсөн эцэг Исаакийн маань нэрээр дуудуулж, Газар дэлхий дээр өнөр өтгөн болгох болтугай! гэв.


Амар амгалангийн Бурхан та нарын хөл дор Сатаныг удахгүй бяцална. Бидний Эзэн Есүсийн нигүүлсэл та нартай хамт байх болтугай.


Биднийг сорилтод бүү оруулаач, Харин бузар муугаас гэтэлгээч. [Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үүрд Таных. Амен]”


Гэвч гэнэт нэгэн агшинд л чиний үй түмэн дайснууд нарийн тоос мэт болж, үй олон харгис хүмүүс хийсэн одох хальс, сүрэл мэт болно.


Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд. Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг.


Чамайг дарлагчдыг Би өөрсдийнх нь махаар хооллоно. Тэд өөрсдийнхөө цусыг амтат дарс мэт ууж, согтоно. ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын хүчит Нэгэн гэдгийг бүх махан бие мэдэх болно”.


Чи бас үндэстнүүдийн сүүгээр тэжээгдэн, хаадын мээмийг хөхнө. Тэгэхэд ЭЗЭН Би бол чиний Аврагч, чиний Чөлөөлөгч, Иаковын Хүчит Нэгэн мөн болохыг чи мэднэ.


ЭЗЭНий үг над дээр бас ирж, айлдахдаа


ЭЗЭНд дуул, ЭЗЭНийг магт! Учир нь Тэрээр үгээгүй ядуу нэгний сэтгэлийг бузар мууг үйлдэгчийн гараас ангижруулав.


Учир нь ЭЗЭН Иаковыг зольж, түүнийг өөрөөс нь илүү хүчтэй байсан нэгний гараас чөлөөлсөн юм.


Ингээд Иеремиа Иерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын гэрийн хашаанд үлдэв.


Вавилоны хаан Небухаднезар Иеремиагийн талаар харуулын ахмад Небузараданаар дамжуулан тушаал буулгахдаа —


Түүнийг аваад, асрамжилж, түүнд ямар ч муу юм бүү хий. Харин тэрээр чамд юу гэж хэлсний дагуу түүнтэй харьц гэв.


Нэгэнт ийм болсон бол, бидний үйлчилдэг Бурхан биднийг дүрэлзсэн галтай зуухнаас аварч чадах бөгөөд хаан минь, Тэр биднийг таны гараас аварна.


Хаан —Хараач! Хүлээсгүй, гэмтэлгүй дөрвөн хүн гал дунд явж байгааг би харж байна. Дөрөв дэх нь бурхдын хөвгүүн мэт төрхтэй юм гэв.


Харин Шофаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite