Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 15:15 - Ариун Библи 2004

15 Та бол мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, миний өмнөөс хавчигчдаас минь өшөө аваач. Өөрийн тэсвэр тэвчээрээ харгалзан намайг бүү зайлуулаач. Таны төлөө би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Та мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, Намайг хавчигчдаас өшөөг минь миний өмнөөс аваач. Тэвчээр дотроо багтааж, Намайг бүү зайлуулаач. Таны төлөө гэсэндээ би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.

Gade chapit la Kopi




Иеремиа 15:15
42 Referans Kwoze  

Харин, ЭЗЭН, Та намайг мэддэг билээ. Та намайг хардаг билээ. Та миний Тан уруу хандах зүрхийг шалгадаг билээ. Нядалгааны хонинууд мэт тэднийг чирч, уй олноор нь нядлах өдөрт зориулан тэднийг тусгаарлаач!


Миний нэрнээс болж бүгд та нарыг үзэн ядах болно.


Гэлээ ч түмэн цэргийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, санаа бодол хийгээд зүрх сэтгэлийг хардаг Та тэдэн дээр байх Өөрийн өшөө авалтыг надад харуулаач. Учир нь Танд би хэргээ даатгасан билээ.


Харин миний хувьд, Таны араас хоньчин болохоос би зугтаагүй, гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй. Миний уруулаас гарсан юм Таны өмнө байсныг Та Өөрөө мэднэ.


Мөн левичүүдэд, өөрсдийгөө ариусган, амралтын өдрийг ариусгахын тулд хаалгачид мэт ирцгээхийг би тушаав. Үүний төлөө мөн намайг санаач! Бурхан минь, Өөрийн хайр энэрлийн агуу байдлаар намайг өрөвдөөч!


Миний нэрээс болж бүгд та нарыг үзэн ядна. Харин эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно.


Учир нь би ярих болгондоо чангаар хашхирдаг. Би хүчирхийллийг болоод сүйрлийг тунхаглаж байна. Яагаад гэвэл ЭЗЭНий үг надад бүхэл өдрийн турш зэмлэл, доог тохуу болж байв.


Таны зарцын өдрүүд хэд вэ? Намайг хавчдаг хүмүүст Та хэзээ шүүлтийг гүйцэтгэх вэ?


Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач. Өөрийн авралыг аван над уруу айлчлаач.


Бурхан минь, энэ ард түмний төлөө хийсэн бүхний минь дагуу, сайны төлөө намайг санаач.


Өө, тэнгэр ээ, ариун хүмүүс ээ, элч нар аа, эш үзүүлэгчид ээ, тэр хотын улмаас баярлагтун. Учир нь Бурхан та нарын төлөө түүнийг шийтгэв гэв.


Тэд чанга дуугаар —Ариун ба үнэн Эзэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхиран байлаа.


Зэсийн дархан Александр надад их гай тарьсан. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгөг.


Иймээс бид Эзэнээс эмээхүйг мэдэж, хүмүүсийг ятгадаг. Бид Бурханд ил тод болсон билээ. Мөн та нарын мөс чанарын дотор ч бид ил тод болсон гэж би найддаг.


Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн айлдав» гэж бичигджээ.


Миний нэрийн төлөө өөрийн гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно.


Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлсэн тул би гаслантай яа! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй, гэтэл хүн бүр намайг хараах юм.


“Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач” гэж хэлээд, цурхиран уйлав.


Би “Бурхан минь ээ, өдрүүдийн минь дундаас намайг бүү аваач. Таны жилүүд үеийн үед байдаг юм.


Цааш явж, алга болохоосоо өмнө Би дахин баяртай болохын тулд Та харцаа надаас салгаач”.


Та миний зүрхийг шалгав. Та шөнө айлчилжээ. Та намайг сорьсон бөгөөд Та юуг ч олоогүй. Би амаараа гэм нүгэл хийхгүй гэж шийдсэн.


Таны мэдлэгийн ёсоор бол би үнэндээ гэмтэй бус юм. Гэвч Таны мутраас гарах аврал алга.


Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоов. Бурхан минь, сайны төлөө намайг санаач!


Өө, Бурхан минь, тэдний эдгээр ажлаар нь Тобиа, Санбаллат нарыг, мөн эш үзүүлэгч эмэгтэй Ноадиаг, намайг айлгахыг хичээж байсан бусад эш үзүүлэгчдийг санаач.


Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, зүдрэл үү, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэн байдал уу, аюул уу, илд үү?


Тэгэхэд Самсон ЭЗЭНийг дуудан —Эзэн БУРХАН минь, намайг санан соёрхооч. Бурхан минь, зөвхөн энэ удаа л надад хүчийг өгөөч. Би ганцхан л удаа хоёр нүднийхээ төлөө филистчүүдээс өшөөгөө авъя хэмээн гуйв.


Харин Таны төлөө бид бүхэл өдөржин алуулдаг. Бид нядлуулах хонь шиг тооцогдсон байна.


Тэгээд Би чамайг энэ ард түмэнд бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно. Тэд чиний эсрэг хичнээн тулалдавч, чамайг дийлэхгүй. Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин ЭЗЭН хүчит нэгэн мэт надтай хамт байна. Тийм учраас намайг хавчигчид бүдэрч, дийлэхгүй. Тэд унаснаасаа болж мартагдашгүй үүрдийн гутамшгаар бүрмөсөн ичгүүрт унах болно.


Гэсэн хэдий ч ЭЗЭН Та миний эсрэг буй тэдний үхлийн төлөвлөгөөнүүдийг мэднэ. Тэдний гэм бурууг бүү уучилж, тэдний нүглийг Өөрийн мэлмийнээс бүү зайлуулаач. Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай. Өөрийн уур хилэнгийн цагт тэдэнд үйлдээч!


ЭЗЭН, Та тэдэнд гарынх нь үйлсийн дагуу хариу өгөх болно.


Та уурандаа тэднийг мөшгөж, ЭЗЭНий тэнгэрийн дороос тэднийг устгах болно!


Swiv nou:

Piblisite


Piblisite