Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 14:9 - Ариун Библи 2004

9 Та яагаад айсан хүн мэт, аварч чадахгүй хүчтэн адил байна вэ? Гэлээ ч Та бидний дунд байгаа, Өө, ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ. Биднийг бүү орхиоч!”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Айсан хүн мэт, Аварч чадахгүй хүчтэн адил Та байх гэж үү? Гэлээ ч Та бидний дунд байгаа, Аяа ЭЗЭН, бид Таны нэрээр дуудагдсан билээ. Биднийгээ бүү орхиоч!”

Gade chapit la Kopi




Иеремиа 14:9
31 Referans Kwoze  

Танд хэзээ ч захирагдаж байгаагүй, Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй бид адилхан боллоо.


Үзэгтүн, ЭЗЭНий мутар аварч чадахааргүй богино биш ээ. Түүний чих сонсож чадахааргүй дүлий биш ээ.


Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ.


Бурхан түүний голд оршин байгаа бөгөөд тэр нь ганхахгүй. Бурхан түүнд үүрийн гэгээнээр тусална.


ЭЗЭН Мосед хандан —ЭЗЭНий хүч хязгаартай юу? Миний үг чамд биелэх үү, үгүй юу гэдгийг одоо чи үзэх болно гэж айлдав.


Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан.


Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа “«Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.


Сэнтийнээс чанга дуу гарахыг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [тэдний Бурхан нь болно].


ЭЗЭН тунхаглаж байна. “Би хотыг хүрээлэн галт хана болно. Би түүний дундах алдар нь байх болно” гэв.


Үзэгтүн, сонсоцгоо! Миний ард түмний охины алсын орноос “ЭЗЭН Сионд байхгүй юм уу? Түүний Хаан түүний дотор алга уу?” гэж хашхирахыг сонс. “Яагаад тэд Намайг өөрсдийн сийлмэл хөргүүдээр, харийн шүтээнүүдээр өдөөн хатгаж байна вэ?”.


Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь! Хүчээ ав! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тастаж, лууг цоо хатгасан нь Та бус уу?


Сионд суугчид аа! Чанга дуугаар баясан хашхирагтун. Учир нь та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм”.


Өөрийнхөө нүүрийг надаас бүү нуугаач. Өөрийн зарцыг уурласандаа бүү орхиоч. Та миний тусламж байсаар ирсэн. Миний авралын Бурхан, Намайг бүү хаяж, бүү орхиоч.


Учир нь Бурхан агуу нэрийнхээ төлөө Өөрийн ард түмнийг орхихгүй. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө ард түмэн болгохдоо баяртай байв.


ЭЗЭН Бурхан чинь чамайг аварч, дайснуудыг чинь та нарт тушаахаар хуарангийн чинь дундуур явах учир хуаран чинь ариун байх ёстой. Тэгвэл та нарын дундаас Тэр бузар муухай зүйлийг олж харахгүй учир чамайг орхихгүй.


Энэ нь Миний нэрээр дуудагдсан бүх харь үндэстнүүд болон Бусад хүмүүс Эзэнийг эрж хайхын тулд болой»


Хотын тойрог нь арван найман мянган тохой байх ёстой. Тэр өдрөөс хотын нэр нь “ЭЗЭН энд байна” гэж байх ёстой гэв.


ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж, Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ? Би Тан уруу “Хүчирхийлэл!” хэмээн ориловч, Та аврахгүй юм.


Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно.


Миний нэрээр дуудагдсан Миний хүмүүс өөрсдийгөө даруу байлган, залбирч, Миний нүүрийг эрэлхийлж, бузар муу замуудаасаа эргэх аваас, Би тэнгэрээс сонсож, тэдний нүглийг уучлан, тэдний газар нутгийг эдгээнэ.


ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсдог вэ? Бэрх цагт Та яагаад нуугддаг вэ?


Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун. Учир нь Би тэднийг Өөрийн алдрын төлөө бүтээж, буй болгож, хийсэн юм”.


Хэдийгээр тэдний газар нутаг Израилийн Ариун Нэгэний өмнө гэм буруугаар дүүрэн ч гэсэн Израиль ч, Иуда ч түмэн цэргийн ЭЗЭН, өөрсдийн Бурханд орхигдоогүй юм.


Юунд Та биднийг үүрд мартана вэ? Юунд Та биднийг ийм удаан орхино вэ?


ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний Хот хэмээн дуудагдаж, түмэн цэргийн ЭЗЭНий уул нь Ариун Уул хэмээн дуудагдах болно”.


Swiv nou:

Piblisite


Piblisite