Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 14:17 - Ариун Библи 2004

17 Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Миний нүд шөнө болон өдөр нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Учир нь миний ард түмний онгон охин хүчтэй цохилтоор, хөндүүртэй халдварт шархаар бяцлуулсан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Чи тэдэнд энэ үгийг хэлэх болно. “Нүд минь шөнө ч өдөр ч нулимс урсгаг, нулимс бүү зогсог. Ард түмний минь онгон охин хүчтэй цохиулж, Хөндүүртэй халдварт шархтай бэртээд хэвтэж байна.

Gade chapit la Kopi




Иеремиа 14:17
20 Referans Kwoze  

Миний ард түмний охины хугарлын төлөө би хугарсан байна. Би гашуудаж, айдас намайг нөмрөв.


Чамайг би хэрхэн зэмлэх вэ? Иерусалимын охин оо, чамайг би юутай зүйрлүүлэх вэ? Сионы онгон охин оо, чамайг тайтгаруулж байхдаа чамайг би юутай адилтгах вэ? Учир нь чиний сүйрэл далай шиг уудам аж. Хэн чамайг эдгээж чадах вэ?


Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.


Миний ард түмний охины алагдагсдын төлөө би өдөр, шөнөгүй уйлахын тулд толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!


Тиймээс Би бас чамайг өвчлүүлж, цохиж унаган, нүглийн чинь төлөө чамайг хоосруулна.


Тэдний зүрх Эзэн уруу хашхирч, “Сионы охины хана хэрэм ээ, нулимс өдөр шөнөгүй гол мэт доош урсаг. Өөртөө чөлөө бүү өг, нүд чинь бүү амраг.


Гэмтлийн минь улмаас би гаслантай яа! Миний шарх эдгэршгүй. Харин би “Энэ бол үнэхээр өвчин бөгөөд би үүнийг тэсвэрлэх ёстой” гэв.


түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. “Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.


Өөрийн гамшгийг надаас зайлуулаач. Таны мутрын цохилтод би үрэгдсэн.


Онгон Израиль нь унаад, дахин босохгүй. Тэр өөрийн нутагтаа орхигдсон. Түүнийг өргөх хэн ч алга.


Таны хуулийг сахин биелүүлдэггүй учир Нүд минь усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм.


Миний уй гашуу эдгэршгүй бөгөөд Миний зүрх дорой байна.


Түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг энэ юм. “Чамайг Сионы онгон охин басамжлан, элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.


Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг. Ингэснээр бидний нүд нулимс дуслуулж, зовхи маань усаар дүүрнэ.


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Одоо үндэстнүүдээс асуу, үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ? Израилийн онгон охин хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.


Нулимснаас болж нүд минь сүүмийж, сүнс минь ихэд зовжээ. Хотын гудамжинд багачууд болон нялхас үрэгдэх үеийн миний ард түмний охины сүйрлийн улмаас зүрх минь газарт асгарав.


Swiv nou:

Piblisite


Piblisite