Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 14:13 - Ариун Библи 2004

13 Харин “Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд «Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нэрвэгдэхгүй, харин би та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө» гэж хэлж байна” гэж би хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Харин би “Аяа, Эзэн БУРХАН! Хараач, эш үзүүлэгчид тэдэнд «Та нар илдийг үзэхгүй, өлсгөлөнд ч нэрвэгдэхгүй, харин Тэр та нарт энэ газарт үргэлжийн амар амгаланг өгнө» гэж хэлж байна” гэв.

Gade chapit la Kopi




Иеремиа 14:13
17 Referans Kwoze  

Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Миний ард түмний хугарлыг хуурамчаар эдгээв. Гэвч амар амгалан нь үгүй.


Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна.


Түүний удирдагчид хахууль аван шүүж, тахилч нар нь үнэ хөлсөөр зааварчлан, эш үзүүлэгчид нь мөнгөний төлөө мэргэлдэг. Гэсэн ч тэд ЭЗЭНд түшиглэн, “ЭЗЭН бидний дунд байхгүй гэж үү? Бидэн дээр гай гамшиг буухгүй” гэж хэлдэг.


Намайг басамжилдаг хүмүүст тэд «ЭЗЭН “Та нар амар амгалан байх болно” гэж айлдав» гэж хэлсээр байдаг. Зүрхнийхээ гөжүүд байдлын дагуу явагч бүрд тэд «Та нар дээр гай гамшиг ирэхгүй» гэдэг.


Тэгэхэд би “Аяа, Эзэн БУРХАН! Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хуурчээ. «Та нарт амар амгалан байх болно» гэж хэлсэн боловч хоолойнд илд хүрсэн байна” гэж хэлэв.


Тэд “Амар амгалан, амар амгалан” гэж хэлэн Миний ард түмний охины хугарлыг хуурамчаар эдгээдэг. Гэвч амар амгалан нь үгүй.


Учир нь Би түүнийг гашуудуулаагүй байхад та нар зөвт хүнийг худал хуурмагаар мохоосон атлаа, харин хорон муу үйлстнийг урамшуулж, өөрийнхөө хорон муу замаас салж, амиа хамгаалахаас нь болиулсан.


Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг. Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм! Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?


Тэд ЭЗЭНий тухай худал хэлж, «Энэ нь Тэр биш. Золгүй явдал бидэн дээр ирэхгүй. Бид өлсгөлөн, эсвэл илдийг үзэхгүй.


Тэгэхэд би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.


Түүний харуулууд нь сохор, тэд бүгд юу ч мэдэхгүй. Тэд бүгдээрээ хуцах чадваргүй хэлгүй ноход бөгөөд унтах дуртай, хэвтээд мөрөөдөгчид юм.


Эш үзүүлэгчид салхи мэт бөгөөд тэдний дотор үг алга. Ийнхүү тэдэнд ийн үйлдэгдэх болно гэдэг.


Учир нь цаашид ямар ч хуурамч үзэгдэл, зусардах мэргэ төлөг Израилийн гэрийн дотор үгүй болно.


Пашхур чи болон гэрт чинь байгаа бүгд олзлогдон явах бөгөөд та нар Вавилонд очиж, чи болон чиний худал эш үзүүллэгийг сонссон найз нөхөд чинь тэнд нас барж, тэнд оршуулагдана» хэмээв” гэж хэлэв.


Тэгвэл чамд “Вавилоны хаан чиний эсрэг, эсвэл энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite