Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 13:9 - Ариун Библи 2004

9 “ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын их бардам занг устгана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 “ЭЗЭН ингэж айлдаж байна. “Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын үлэмж бардам занг устгана.

Gade chapit la Kopi




Иеремиа 13:9
19 Referans Kwoze  

Би мөн та нарын хүч чадалдаа эрдсэн бардамналыг буулган эвдэнэ. Бас Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно.


Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болж ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно. Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг чинь зайлуулахад та нар Миний ариун уулан дээр дахин хэзээ ч ихэмсэг байхгүй.


Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан, дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд түмэн цэргийн ЭЗЭН үүнийг төлөвлөсөн юм.


Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол Бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг.


Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчиддаа захирагд. Та бүгд бие биедээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг.


Гэвч Тэр илүү их нигүүлслийг өгдөг. Тиймээс “Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлсэл өгдөг” гэдэг.


Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө гэв.


Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч, тэдний усан үзмийн модны мөчрүүдийг хугалсан ч, ЭЗЭН Иаковын сүр хүчийг Израилийн сүр хүч шиг сэргээх болно.


Чиний бардамналын өдөрт чиний охин дүү Содомын нэр уруулаас чинь дурсагдаагүйтэй адил,


Тийнхүү тэд ихэрхүү байсан бөгөөд Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тийм учир Би хармагцаа тэднийг зайлуулсан.


Бид Моабын бардам зангийн талаар буюу тэрээр их бардам гэдгийг, түүний ихэмсэг, бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг зангуудын тухай сонссон.


Бид Моабын бардам, хэт бардам, ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ. Түүний хоосон сайрхал нь хуурамч юм.


Тэгтэл ЭЗЭНий үг над уруу ирж, айлдахдаа


Иерусалим, Иудагийн хотуудад, түүний хаад болон түүний ноёдод уулгасан нь тэднийг энэ өдөрт мэт сүйрэл, айдас, харуусал болон хараал болгохын тулд юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite