Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иеремиа 13:23 - Ариун Библи 2004

23 Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Мууг үйлдэж зуршсан чи ч бас сайныг үйлдэж чадна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

23 Етиоп хүн арьсаа, ирвэс толбоо өөрчилж чадах уу? Тэгвэл л мууг үйлдэж зуршсан чи сайныг үйлдэж чадах биз.

Gade chapit la Kopi




Иеремиа 13:23
13 Referans Kwoze  

Чи биеэ хужраар угааж, үлэмж их саван хэрэглэсэн ч чиний гэм буруугийн толбо Миний өмнө байсаар байна гэж БУРХАН Эзэн тунхаглаж байна.


Хүн бүр хөршөө мэхэлж, үнэнийг ярьдаггүй бөгөөд хэлэндээ худал ярихыг тэд заасан билээ. Тэд гэм буруу үйлдэж өөрсдийгөө ядраадаг.


Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?


Өө, ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан юм.


“Чиний үр хүүхдүүдийг Би дэмий цохижээ. Тэд ямар ч гэсгээлтийг хүлээн авсангүй. Чиний илд сүйтгэгч арслан мэт эш үзүүлэгчдийг чинь залгив.


Та нар урваж шарвасаар дахин хаанаа цохиулмаар байна? Толгой нь бүхэлдээ өвчтэй, зүрх нь бүхэлдээ ядруу байна.


Үр тариатай хамт мунхгийг ууранд хийгээд нүдүүрээр нүдсэн ч мунхаг нь үл арилна.


“Учир нь Миний хүмүүс мунхаг юм. Тэд Намайг мэддэггүй. Тэд тэнэг хүүхдүүд бөгөөд ухаангүй. Тэд бузар мууг үйлдэхдээ сүрхий, харин сайныг үйлдэхийг тэд мэддэггүй”.


Саулд энэ тухай мэдэгдсэнд тэр өөр элч нарыг илгээсэн бөгөөд тэд ч мөн адил эш үзүүлэв. Ийнхүү Саул гурав дахь удаагаа дахин элч нарыг илгээсэнд тэд ч мөн адил эш үзүүлэв.


Гэвч тэд сонссонгүй, харин өөрсдийн эртний заншлын дагуу үйлджээ.


Муруй нь тэгширч чадахгүй, байхгүй юмыг ч тоолох аргагүй билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite